Sunday, April 20, 2014

Тамхины хор уршиг


Тамхины хор уршиг Тамхи нь татах, зажлах, үнэрлэх зэргээр хэрэглэдэг, мансууруулах нөлөөтэй, хараат байдал үүсгэх чадвартай никотин хэмээх бодис агуулсан ургамал юм. Аливаа хорт зуршил нь хүний биед муугаар нөлөөлөөд зогсохгүй, хувь хүнийхээ үүднээс төгс боловсронгуй хүн болж төлөвшихөд нь саад болж байдаг билээ. Тиймээс хорт зуршлаас татгалзах нь нийгмийн эрүүл мэндийн тусын тулд хийх ёстой ажил юм. Тамхи татах үед утаагаар дамжин хэд хэдэн төрлийн бодис ялгарч эхэлдэг. Никотин, нүүрстөрөгчийн исэл, цианын хүчлээс гадна хүхэрт устөрөгч, аммиак, шоргоолжны хүчил, нүүрс устөрөгчийн нэгдэл гардаг.


Тамхи татах гэдэг нь биеийн хэрэгцээт зүйл огтхон ч биш бөгөөд харин эсрэгээрээ хүний бие эрхтнийг сүйрүүлэх нэг ёсны эмгэг юм. Хамгийн түрүүнд тамхины утаа амны хөндийг бохирдуулахаас эхэлдэг. Их хэмжээгээр шүлс ялгаруулдаг тул тамхичин хүн байнга шүлсээ хаяж байх хэрэгтэй болдог. Тамхины утаа нь өөрийг нь хордуулаад зогсохгүй, дэргэд нь байгаа янз бүрийн харшилтай, зүрхний хурц дутагдалтай хүмүүст сөрөг нөлөө үзүүлэх аюултай.
Никотин хүний биед хэрхэн нөлөөлдөг болохыг одоо авч үзье. Хамгийн түрүүнд амьсгалын замын эрхтнүүд өртдөг. Уруулын салст бүрхэвч, дараа нь улаан хоолой, залгиур дайралтын анхны бай болно. Тамхичин хүний уушгины багтаамж эрүүл хүнийг бодвол 20 хувиар бага байдгаас сорох явц нь удааширдаг. Мөн амьсгалын замын торлог, сүлжээсэн эд, эсүүдийг гэмтээж, агаар соруулах боломжийг нь багасгадаг.
Тамхи татдаг монголчуудын дийлэнх хувь нь тамхины талаар буруу ойлголттой явсаар цагаасаа эрт нас барах явдал байсаар байна. Та тамхи татдаг найз нөхөд, аав ээж, ах дүү нар гээд хүн бүрт дараах мэдээллийг хүргээрэй.
Тамхи таталтын хэв шинж:
  • 1995 онд дэлхийн хэмжээнд 6000 тэрбум ширхэг янжуур татсан байна.
  • Ихэнх өндөр орлоготой орны эрэгтэйчүүдийн тамхи татах нь багасчээ.
  • Тамхидалт ядуу, дунд орлоготой орнуудын эрэгтэйчүүд, мөн аль ч орны эмэгтэйчүүдийн дунд ихэссэн байна.
  • Ихэнх тамхичин бага насандаа тамхинд ордог. Өдөр бүр 80000-100000 залуу тамхичин шинээр нэмэгдэж байна.
  • Тамхи татаж эхэлсэн насны хязгаар улам залуужих нь хүүхдүүдийг тамхинд орохыг өдөөсөн хэрэг гэж үзэх болно.
Буруу ойлголт-Ихэнх тамхичин тамхинаас болж нас бардаггүй гэж боддог. Тэд тэртэй тэргүй насны эцэс болоод нас барж байна гэдэгт итгэдэг.
Үнэн-Удаан хугацаагаар тамхи татагчдын ихэнх нь тамхины шалтгаант өвчний улмаас нас бардаг. Тэдний тал хувь нь ид насандаа нас барж, амьдралынхаа 20-25 жилийг алддаг байна.
Буруу ойлголт-Тамхи нь зөвхөн баян орны баян хүний асуудал гэж боддог.
Үнэн-Ихэнх өндөр орлоготой орны эрэгтэйчүүдийн тамхи татах нь буурсан. Харин үүний эсрэг ядуу орны хүмүүс тамхи татах нь ихэсч байна.
Буруу ойлголт-Тамхи татах нь хувь хүний сонголт хийх эрх чөлөөний хэрэглээ юм.
Үнэн-“Тийм биш” гэсэн хэд хэдэн нотолгоо бий. Нэгдүгээрт, олонх тамхичин өөрт учрах эрсдэлийн талаар мэддэггүйгээсээ түүнийг дутуу үнэлж, өөрийнх нь эрүүл мэндэд нэг их хамааралгүй мэт төсөөлдөг. Хоёрдугаарт, ухамсарт сонголт хийж чаддаггүй. Хүүхэд өсвөр насандаа тамхи татаж эхэлдэг. Яваандаа тамхинаас гарахыг оролдсон ч аль хэдийнэ түүнээсээ хамааралтай болсон байдаг. Гуравдугаарт, тамхи татах нь татдаггүй хүмүүстээ сөргөөр нөлөөлдөг. Иймд тамхи татах, эсэх талаар сонголт хийх эрх чөлөө нь бусад өргөн хэрэглээний барааг худалдаж авах сонголтоос эрс ялгаатай.
Буруу ойлголт-Тамхичид хэрэглээний зардлаа өөрсдөө хариуцдаг.
Үнэн-Тамхичид татдаггүй хүмүүсийнхээ зардалд ямар нэг хэмжээгээр хохирол учруулдаг. Энэ зардал нь тамхичдын татсан тамхины утаанд хордсоноос үүдэх бие тавгүйтэл, эрүүл мэндийн болон бусад хохирол ордог. Тамхичид тамхинаас үүдэлтэй өвчин эмгэгийн үед эрүүл мэндийн зардлаа бусдад тохож байдаг.
Буруу ойлголт-Тамхи татахаар тайвширдаг, бухимдлаас салах нэг арга гэж боддог.
Үнэн-Судалгаагаар энэ таашаал нь даанч уддаггүй нь тогтоогджээ. Нэг ширхэг янжуур татсаны дараа хэсэг хугацаа өнгөрөхөд улам их хямарч, дараагийн тамхинд гар сарвайдаг байна. Өдөрт бүтэн хайрцаг тамхи татах нь сэтгэлийн байнгын түгшүүр бий болгодгийг судлаачид тогтоожээ.
Буруу ойлголт-Ихэнх охид тамхи татах нь бодисын солилцоог сайжруулдаг гэсэн төсөөлөлд автаж, жингээ хянах зорилгоор тамхи татаж эхэлдэг.
Үнэн-Долоон жилийн турш явуулсан туршилтаараа тамхи болон гоолиг бие хоёр хоорондоо ямар ч холбоогүй болохыг Мемфисийн их сургуулийн профессор С.Клезжесий тогтоожээ.
Тамхичин юугаар амьсгалж байна вэ?
  • Тамхины утааны хамгийн гол хэсгийг тамхичин шууд амьсгалдаг.
  • Утааны ихэнх хэсэг уушгины агаар дамжуулах гол замуудад тунаж үлддэг.
  • Багахан хэсэг, мөн хий нь уушигны нилээд гүн хэсэгт нэвтэрдэг.
  • Утаа амьсгалыг улам хэцүү болгодог.
Идэвхгүй тамхидалт ба таны эрүүл мэнд
Тамхины уугиж буй утаагаар тамхи татаагүй байгаа хүн ч нэгэн адил амьсгалж байдаг. Идэвхгүй тамхичны амьсгалж буй утааны хэмжээ хэд хэдэн зүйлээс хамаарна:
  • Тухайн нөхцөлд хэдэн ширхэг тамхи асаж байгаагаас
  • Тамхины утаанд тухайн хүн хэр зэрэг ойрхон байгаагаас
  • Тухайн өрөөний агаар цэвэр эсэхээс.

Уугиж байгаа тамхины утаа агаарт шингэрдэг учир идэвхгүй тамхичид идэвхтэй тамхичдаас арай л бага утаагаар амьсгалдаг. Гэвч уугиж буй утаа нь тамхичдын амьсгалж буй утаанаас химийн бүтэц бүрэлдхүүнээрээ ялгаатай учир илүү аюултай болсон байдаг. Утаа нь тамхичдын шууд амьсгалж буй утаанаас олон төрлийн хорын агууламжаар өндөр байдаг билээ. Угаарын хий 2.5-15 дахин, никотин 1.5-20 дахин, бохь 15 дахин их байна.
Тамхины утаанд юу байдаг вэ?
Тамхины утаанд никотин, угаарын хий зэрэг 4000 гаруй химийн бодис, хорт хавдар үүсгэдэг 43 бодис агуулдаг. Эдгээр нь хүний биеийн эсийг хувирган өөрчлөх чадалтай. Нэг ширхэг тамхинд 15-20 миллиграм никотин байдаг бөгөөд ширхгийг татахад 1-2 миллиграм никотиноор амьсгална гэсэн үг. 50-60 миллиграм никотин таныг үхэлд хүргэх аюултай. Угаарын хий нь цусны улаан эсийн хүчилтөрөгч тээвэрлэх чадварыг бууруулдаг. Тамхины бохь нь бие махбодийг цочроож, хорт хавдар үүсгэдэг. 600 гаруй мансууруулах бодис, аммони, цианид зэрэг бодис агуулагддаг юм.
Тамхины бохь
Энэ бол зууралдсан хар хүрэн өнгийн бодис юм. Тамхины бохь нь толботуулсан газрынхаа эсэд хортой нөлөө үзүүлэх ба хорт хавдар үүсгэх хамгийн хоруу чанартай бодис байдаг.
Бэлтгэсэн: EPOS    ( healtly life)

Дизайн гэж юу вэ

—Аливаа юмсын гадаад төрх, дотоод бүтэц зориулалтыг хооронд нь нэгтгэн багц болгох тэрхүү төгс шийдлийг эрэн хайх уран санааг дизайн гэнэ. Эдүгээ бидний хэрэглэж буй “Design” хэмээх англи үг нь угтаа бол “Disegno” гэсэн итали хэлцээс үүсэлтэй юм. Уг хэлцийн утга нь эхэн үедээ мэдээж шугам зураг буюу зураасан зургийг илэрхийлэхээс гадна зургийг хэвлэн олшруулах суурь машиныг оруулаад зураачийн урлангийн бүхий л зүйлийн талаар барууны нийгэм ярилцаж эхэлсэн байна. Гэхдээ бүр эртний грекийн философич Сократ (м.э.ө 469-399 он) философич Платон болон түүхч Ксенофонт нартай “цэц булаалдаж” суухдаа эд хэрэглээний зүйлийн гадаад гоо үзэмжийг нүд булаам байлгах талаар сонин санаа дэвшүүлж байсныг Ксенофонт тэмдэглэн үлдээж байв.
 жишээ:
          

—Дизайны урлагийн ухагдахуун хүн төрөлхтөний бүтээл сэдлийн олон зууны түүхийг туулан орчин үеийн шинжлэх ухаан, техник хүмүүсийн ахуй амьдралын хүрээнд гүн нэвтэрч нягт уялдаа холбоотой хөгжиж байгаа өнөө үед дизайны тухай мэдэгдэхүүн мэдлэгийг олж чухал юм. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа өнөөг хүртэл өөрсдийн эдэлж хэрэглэж байгаа орон сууц, хувцас хунар, эдлэл хэрэгсэл зэрэг ахуйн хэрэглээний бүхий л зүйлээ гоё ганган хэлбэр хийцтэй өнгө үзэмжтэй, тансаг сайхан чимэглэлтэй, эдэлгээ сайтай чанартай болгох гэсэн хэдэн мянган жилийн тэмүүлэл нь улам төгөлдөржсөөр жирийн хэрэглээг өнөөгийн урлагийн нэгэн төрөл болох хэрэглээний урлаг дизайныг төрүүлсэн.
Дизайн нь дан ганц хэрэглээний урлаг бус маш нарийн тооцоолол, хэлбэр галбирын оновчтой шийдэл, өнгө үзэмж зохицлыг шаарддагаараа шинжлэх ухааны салбарыг өөртөө агуулсан байдаг. Дизайны онолын үндсэн асуудлууд болох зохиомжийн хуулиуд, өнгө ба гэрэл, хэлбэрийн тухай ойлголт, үйлдвэрлэлийн дизайны гоо зүй, уран сайхны зураг төслийг боловсруулах арга ажиллагаа, хавтгайн ойлголт, харааны болон харьцуулалтын элементүүд орон зай болон дүрслэлийн олон талт байгуулалтын онцлог хавтгай ба цэг шулууны огтлол зэрэг нь дизайны ажиллах ёстой ухагдахуунууд болно.

Saturday, April 12, 2014

Нэлээд дээр шилэн дээр зурдаг харандаа олж өгөөч гэж нэг хүүхэд захиж байсан чинь хүрээд ирсэн байна шүү. Шил гэлтгүй хуванцар гадаргуу дээр ч зурж болох юм билээ. Дотроо 5-н өнгөтэй.
Зүгээр нэг лонхыг ийм хөөрхөн болгоно гэж хэн санахын:)

Wednesday, April 9, 2014

Chrome Pointer

Огторгуйн нүхнүүд

    Сансар огторгуй хэмжээлшгүй, нууцлаг, аймшигтай бас гайхамшигтай. Тэнд амьд биетийг тээвэрлэж, гэв гэнэт алга болгож, эсвэл өөр хэмжээст орон зайд шилжүүлж чадах үзэгдлүүд бий гэх. Хэрэв хар нүхэнд орвол сэмэрч урагдана. Өтний нүхэнд орвол орчлонгийн тэс өөр орон зайд илгээгдэнэ.
    Галактикийн дотор олзоо хүлээн хэвтэх энэрэлгүй мангас мэт, ойртон ирсэн юуг ч болов залгиж, ор мөргүй устгах аймшигт бүс бий. Тэр бол огторгуйн хамгийн нууцлаг, эвдэн сүйтгэгч үзэгдэл болох ХАР НҮХ юм. Хар нүхний татах хүч хэт их учир гэрэл хүртэл нэг л удаа сорогдсон бол хэзээ ч эргэн гарахгүй. Мөн нэрнийхээ адил хар учир түүнийг илрүүлэхэд хүндрэлтэй.


    Нарнаас хэдэн арав дахин их, түүнээс илүү масстай аврага оддын мөхлийн үед тохиолдох цөмийн задралын үр дүнд хар нүх үүснэ. Насны тоо нь гүйцсэн аварга одод хүндийн хүчээ давалгүйгээр агшиж, тодорхой хэмжээнд хүрэх үед нэн шинэ одны дэлбэрэлт үүсгэдэг. Дэлбэрэлтийн аварга хүчний улмаас одыг бүрдүүлэх хий нисэн одож, үлдэх хүнд масс бүхий цөм нь хар нүх болон хувирна. Хар нүхийг 2 ангилдаг. Огторгуйд оршин буй хар нүхний ихэнхийг нарнаас 5-30 дахин их масстай, од хэлбэрийн хар нүх эзлэдэг. Ийм хар нүх Сүүн зам болон бусад галактик тус бүрт 100 сая орчим бий гэж үзэж байна.

    Нөгөөх нь нарнаас хэдэн саяас хэдэн тэрбум дахин их масс бүхий аварга хар нүх юм. Ийм хар нүх Сүүн замаас авахуулаад бүхий л галактикийн төвд оршин байна. Хэдийгээр од хэлбэрийн хар нүхний адил оддын мөхлөөс үүдэлтэй боловч их тэсрэлтийн дараахан үүсч эхэлсэн нь тодорхой болсон байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам галактикийн мөргөлдөөний үед их хэмжээний хийг сорсноор аварга том болтлоо өсч томорчээ. Харин галактикийн нас уртсах тусам аварга хар нүх "хоол тэжээл"-ээр хомсдож, галактикийн дараагийн мөргөлдөөн болох хүртэл идэвхгүй байдалд шилждэг.

    Хүн хар нүхэнд сорогдвол (унавал) юу болох вэ гэдэг нь бидний сонирхлыг ихээхэн татдаг. Хэрэв хүн од хэлбэрийн хар нүхэнд сорогдвол толгой, хөлд нь өөр өөр хүндийн хүч үйлчлэх учир гоймон мэт уртсана. Эцэстээ биеийнх нь атомууд ч сунаж, сэмэрч урагдсанаар төгсөх болно. Харин хэт аварга нүхэнд сорогдвол сунах процесс арай сүүлд тохионо. Хүн ийм хар нүхний ёроол (singularity)-д хүрэх хүртлээ хүндийн хүчийг мэдрэхгүй. Өөрөөр хэлбэл жингүйдэж унах явцаа ажиглах боломжтой. Харин хар нүхний ёроолд хүрсний дараа нарийсан сунаж, нийтлэг төгсгөлөө угтах болно.
 

 



Чи нано гэж юу болохыг мэдэх үү?


Sunday, April 6, 2014

Зохион бүтээх урлаг

Та урлаг, зохион бүтээх тал дээр авъяастай бол адтай хүн юм. Олон их дээд сургуулиудад энэ чиглэлийн мэргэжил эрэлттэй болоод байна. Зураг авах, кино бүтээх, видео тоглоом бүтээх, вэб сайт хийх, барилгын зураг төсөл зэрэг ажлууд энэ төрөлд багтана.

Зурагчин

   Зураг аваад л амьдралаа залгуулна гэхээр танд амархан сонсогдож байна уу? харин мэргэжлийн өндөр түвшний зураг авна гэдэг огт амар ажил биш. Гэрэл зурагчний зэргийн хөтөлбөр, курс нь техник, аппарат, гэрэлтүүлэг, өнгөний тохироо, гэрэл зургийн хөгжлийн түүх, фото сэтгүүл зүй зэрэг сэдвийг хамран сургадаг.

График дизайн, мультмедиа- дуу зураг хөдөлгөөнт дүрс


   График дизайн, мультмедиа сургалт нь ерөнхий үндсэн зарчим , онол, дүрслэх урлагаар ойлголт өгөх харилцах, электрон, кино мэдээ, хувилах техник, зурах, хэвлэл зүй зэрэг сэдвийн хүрээнд сургалт явуулна. График дизайн мультмедиа хөтөлбөр нь компьютер хангамж, компьютер мэдлэг дээр суурилдаг тул adobe Illustrator, Adobe Indesign8 Adobe PageMaker, Adobe Photoshop  зэрэг программ дээр ажиллах тухай заах болно. Америкийн дунджаар энэ чиглэлийн ажилчны анхлан цалин 45.000 доллар туршлагатай ажилтан 98.600 доллар авдаг.

Хүүхэлдэйн кино хийх

   Та хүүхдийн сэтгэхүйд тохируулж төсөөлөн бодох чадвартай, төсөөлснөө зураг болон амьлуулах авъяастай юу? Хүүхэлдэйн кино, видео тоглоом, зар сурталчилгаа, телевиз, вэб хийхчадвар, холбогдох техникийг эзэмшинэ. Adobe After Effects, Adobe Flash, Adobe Illustrator, Final Cut Pro, Quick Time  болон бусад шаардлагатай компьютерийн программудыг хөтөлбөрт багтаасан. Мөн өнгөний зохицлын онол, зурах, вэб дизайн, 2D, 3D загварын сургалтыг курсэд багтаан мэдлэг  өгнө. Дунджаар 51.478 доллар цалинг Америкт өгдөг.

Хөгжим дуу бичлэг

   Гитар дарах авъяасаа ашиглаж хөгжим, кино бизнест хүчээ үзвэл ямар вэ? дуу хөгжим бичлэгт суралцвал ая зохиогч, инженер, дууны техникийн ажилтан болно.
Дууны онол, засварлах, ая хооронд нь хольж дуу зохиох, хөгжим зохиох%, телевиз кино урлагт зориулж дууны эффект хийх зэрэгт суралцана.
Дуу бичлэгийн студид ажиллах сүүлийн үеийн аудио технологи багаж хэрэгслийг ашиглахыг мэдэж авахыг зэрэгцээ хөгжмийн зохиолын бизнес ертөнц урлагын ертөнцийн тухай мэдлэгийг хөтөлбөрт тусгасан.

Видео тоглоом бүтээх

   Та видео тоглоомонд дуртай бол энэ ид хүчээ авч буй салбарт өөрийгөө сорино уу. C++, Java, 3D max зэрэг компьютерийн программын мэдлэг энэ салбарын гол багаж.



Компьютерийн дизайн


   Хаус, албайн байгууллага болон бусад барилгын зураг төслийг компьютерийн программ ашиглан зурах ажил санал болгоё. Энэ ажилтан инженер болон бусад мэргэжлийхэнтэй хамтран ажиллах шаардлага гардаг тул тэдний ажлын онцлог, чадварыг бас мэддэг байх хэрэгтэй. AutoCAD программ болон барилгын салбарын бусад мэдлэг олгоно. Архитектур, 2D,3D загвар дээр эх зураг гаргах, тооцоо, судалгаа шинжилгээ, математик, барилгын бүтэц зэргийг зурна.

Кино, видео, телевиз


   Хүн бүхний анхаарлыг татдаг салбар бол кино, видео, телевиз. Компьютер график, кино урлаг, түүх, камер баримтат кино, гэрэлтүүлэг, дуу бичлэг, өнгө дүрсний тохиргоо, бичлэг, дуу оруулах, жүжиглэх, эдгээрийн техник хангамжийг мэдэх болно.

                            Нүдээрээ удирддаг төхөөрөмж


      Уг бүтээгдэхүүнийг "Eye Tracker" гэдэг. "The Eye Tribe" компани үйлдвэрлэсэн бөгөөд 2011 онд нүдний мэдрэгч технологи үйлдвэрлэх үйл ажиллагаагаар эхэлсэн юм. Энэ төхөөрөмжийн туршилт нь хамгийн анх 1960 аад оны үед хийгдэж байсан бөгөөд хамгийн боловсронгуй дэвшилтэт болгож чадсан нь энэ компани юм.
   

      Тэдний бүтээсэн уг "Eye Tracker" нь ухаалаг гар утас, таблет, компютер зэрэг дээр таны нүдний хөдөлгөөн, харааны фокусаар дамжуулсан хүссэн болгоныг тань харуулах боломжыг олгож байгаа юм. Энэ төхөөрөмжийг хэрэглэхийн тулд тухайн ухаалаг гар утас, таблет, компютер зэргийн ойролцоо "Eye Tracker"-г заавал суурьлуулсан байх ёстой.
  

       Мөн үүнээс гадна тухайн хэрэглэгчийн нүдний харцыг нууц түлхүүр болгон ашиглах боломжтой. Одоогоор "Eye Tracker" нь хамгийн анхны худалдаанд гарсан нүдний хөдөлгөөн мэдрэгч төхөөрөмжинд орж байгаа бөгөөд 99 ам.доллараар худалдаалагдаж байгаа юм.

Thursday, April 3, 2014


ЗАЙГАА БАРИХ ЁСТОЙ 5 ТӨРЛИЙН НАЙЗ

Зарим найзууд бидэнд яг л гэр бүл шиг минь дотно болдог. Харин эсрэгээрээ зарим найзууд илэрхий дайснаас ч долоон дор сэтгэгдэл төрүүлэх нь бий. Тийм найзууд таныг бага багаар шимж сорж байдаг паразитууд л гэсэн үг. Нөхөрлөл цагийн эрхэнд хувирч өөрчлөгдөх нь энгийн үзэгдэл. Гэвч таны нөхөрлөл сөрөг тал руугаа чиглээд байвал яах вэ?
                                                                              1. Мөнхийн өрсөлдөгч найз
Найзуудын дунд бяцхан нөхөрсөг өрсөлдөөн байхад гэмгүй. Гэхдээ хамгийн гол нь тэр нь нөхөрсөг байх ёстой. Харин тэр таны найз гэхээсээ илүү өрсөлдөгч болж хувираад байвал тэр харилцааг өндөрлөсөн нь дээр. Ийм төрлийн найзууд тантай үргэлж өөрийгөө харьцуулж, ямар нэгэн байдлаар таниас дээр гарах арга зам сүвэгчилж явдаг. Хэн нэг залуугийн анхаарлыг татахдаа ч, бусад найзуудын дэргэд нэр хүнд олохдоо ч ажлынхаа даргаас магтаал сонсохдоо ч тэр таниас түрүүлээд хөдөлчихвөл бах нь ханадаг гэж хэлж болно. Түүнд өөр найзынхаа баярт үйл явдалд нь чин сэтгэлээсээ баяр хүргэх чадвар төдийлөн байдаггүй. Жинхэнэ нөхөрлөлд ялалт болн ялагдал гээч зүйлс байх ёсгүй юм.
2. Үргэлж сэтгэл санааны тусламж нэхдэг найз
Сайн найзууд бие биедээ өмөг түшиг болж чаддаг байх ёстой. Гэхдээ тэр таныг зөвхөн “сэтгэл санааны дэмжигч” гэж хардаг бол энэ нь нэг талаар таныг ашиглаж байгаа хэрэг юм. Эрүүл нөхөрлөлд тэнцвэртэй байдал их чухал. Хэрэв тэр нөхөрлөл нэг л хүний л эрх ашгийн төлөө “үйлчлээд” байх юм бол өвчилж эхэлж байгаагийн шинж. Та ийм төрлийн найз руу өөрийнхөө талаар эерэг мэдээ дуулгахаар утасдах тоолонд өөдөөс чинь сөрөг мэдээ, зовсон шаналсан тухайгаа ярьж урмыг чинь хугалан, таны өөдрөг сэтгэлийг үнс нурам болгоод зогсохгүй, эцэстээ та өөрийгөө ч мартан түүнийг аргадаж тойлсоор таарах болно.
3. Хэлсэн амандаа үл хүрэгч
Тэр тань луу шөнийн 12 цагт утасдаад ирж авахыг гуйна. Та ч очиж аваад, гэрт нь хүргэж өгнө. Хэдэн долоо хоногийн дараа танд ч бас хүргүүлэх унаа хэрэгтэй болоод, түүн рүү утасдахад тэр 5 миунтын дараа очлоо гэж хэлнэ. 5 минут нь 10, 15, 20 минут болон хувираад, эцэс сүүлдээ тэр ирэхгүй. Хэлсэн амандаа үл хүрэгч бол таны итгэлийг байнга хугалдаг хирнэ, үргэлж таниас тусламж хүссэн хэвээр байдаг найз юм.
4. Шүүмжлэгч найз
Түүний хажууд байхад та юуг ч зөв хийж чаддаггүй юм шиг сэтгэгдэл төрнө. Тэр таны өмсөж зүүхээс авахуулаад ярих хэлэхийг чинь хүртэл шүүмжилнэ. Энэ төрлийн шүүмж нь эхэндээ шооч хошин байдал маягаар илрэх боловч, ийм нөхөрлөл эцэстээ сүйрнэ. Учир нь та түүний дайралтан дор тэсч үлдэх гэсээр сул дорой болж гүйцнэ.
5. Ховч найз
“Хэнд ч битгий хэлээрэй…”гээд та түүнд аминчлан хэлнэ. Гэтэл маргааш өглөө утсаа асаахад таны нууцыг мэдсэн хүмүүсийн гайхширсан, буруутгасан, эсвэл шоолсон өнгө аястай мессежүүд хэдэн арваараа ирнэ. Ийм явдал танд тохиолдож байсан уу? Тэгвэл та ховч найзын золиос болчихжээ.
Хориотой найзуудаас хэрхэн зайгаа барих талаар сайн мэдэхгүй л байна уу? Танд дараах хэдэн алхамыг санал болгоё:
Хортой гэдгийг нь хүлээн зөвшөөрөх: Эсвэл түүнийг үнэхээр хортой эсэхийг дүгнэж цэгнэх.
Хориотой бус найзтайгаа ярилцах: Энэ асуудалд ямар нэг байдлаар оролцоогүй сайн найзтайгаа ярилцаж үзэх хэрэгтэй. Хөндлөнгийн хүн танд сайн зөвлөгөө хэлж чадна.
Нөхөрлөлөө эцэслэх: Өөрийгөө хориотой нөхөрлөлөөс татаж гаргах хамгийн амжилттай арга бол нөхөрлөлөө бүрмөсөн эцэслэх явдал юм. Мэдээж хэн нэгнээс харилцаагаа таслах сайхан хэрэг биш. Гэхдээ дээрх төрлийн найзууд бүрмөсөн засрах нь цөөн байдаг учир та хамаг эрч хүч, амьдралын идэвхээ соруулж дуусгахаасаа өмнө түүнээс өөрийгөө тусгаарласан нь зүйтэй
Байгаль орчны хамгаалалт

Орчин їед амьдрал улам тансаг, ая тухтай болохын хирээр хїмїїс аливаа юмыг нэг л удаа ашиглаад тєдєлгїй тїїнийгээ хаана ч хамаагїй  хаяж орхих хандлагатай болжээ. Їїнээс їїдэн агаар, ус бохирдох, байгаль орчин сїйдэх, дэлхийн цаг агаар дулаарах, хог хаягдал тоймгїй ихсэх зэргээр байгаль орчинд нєлєєтэй єдий тєдий асуудал бий болж байна. Байгаль орчныг хамгаалах нь Япон улс тєдийгїй дэлхий дахины хувьд чухал зорилт мєн. Японы ард тїмэн засгийн газрынхаа удирдлага дор байгаль орчноо хамгаалах талаар асар их хїчин чармайлт тавин ажиллаж байна.
Орчин їеийн аж амьдрал элбэг тансаг болсны улмаас асар их хог хаягдал хуримтлагдаад байна. Хогийг зїгээр л газарт булж орхиод байвал эцэст нь хогон уулнууд їїсэх нь гарцаагїй. Бид одоо дахин боловсруулалтын нийгэм бїтээх буюу аливааг зохистой хэрэглэхэд суралцаж, хэрэглэж дууссанаа хаяхын оронд дахин боловсруулан ашигладаг болох ёстой. Хог хаягдлыг багасгах, хэрэглэж дууссанаа дахин боловсруулах талаар Япон улс асар их дэвшилд хїрч, ялангуяа лааз, хуванцар лонх зэргийг гарамгай сайнаар дахин боловсруулж байна.  
Ая тухтай амьдралд цахилгаан, шатдаг хий, бензин гэх зэрэг эрчим хїчний эх їїсвэр ихээхэн шаардлагатай. Цахилгаан їйлдвэрлэх, нефть, нїїрсээр машин техникийг ажиллуулахад агаарт нїїрс хїчлийн давхар исэл болон бусад хий хуримтлагдан, дэлхийн цаг агаар дулаарах, агаар бохирдох шалтгаан болж байна. Дэлхийн цаг агаар дулаарах гэдэг нь нийт дэлхий даяар агаарын температур ихсэнэ гэсэн їг юм. 1997 онд Японы Киото хотод болсон дэлхийн цаг агаарын дулааралтаас сэрэмжлэх асуудлаархи бага хурал дээр олон улс орон хїлэмжийн хий їїсгэгч їйлдвэрлэлээ багасгах амлалт єгсєн билээ.
Дэлхий цаг агаарын дулааралтай тэмцэх нэг арга зам нь хорт хий ялгаруулдаггїй “цэвэр” эрчим хїчийг ашиглах явдал мєн.
Тухайлбал, нар, салхи, газрын гїний дулаан зэрэг нь ашиглахад бэлэн “цэвэр” эрчим хїчний тєрлїїд юм. Япон улс дэлхийн цаг агаарын дулааралтыг хязгаарлах, агаарын бохирдлыг багасгах їїднээс цэвэр эрчим хїчний їйлдвэрлэлийг идэвхтэй нэвтрїїлэн, хєгжїїлж байна. Япон улс дэлхийн олон улс оронд байгаль орчны асуудлаа шийдвэрлэхэд нь туслаж байгаа бєгєєд тухайлбал, дахин боловсруулалтын технологи, хїлэмжийн хийн їйлдвэрлэлийг багасгах болон бусад технологийг нийлїїлж  байна.

Инээх ямар ач холбогдолтой вэ?

Хүн нас ахих тусам ажил амьдрал, гэр бүл, үр хүүхэд гэж явсаар инээж баясахаасаа илүү эд хөрөнгө эрүүл мэнд гэхчилэн амьдралын чухал асуудалд анхаарлаа хандуулдаг. Орчин үеийн хүмүүсийн 40 жилийн өмнөхтэй харьцуулахад инээх нь гуравны нэг хувь хүртэл буурсан байдаг байна. Сэтгэл зүйчдийн тооцоолсноор XX зууны тавиад он гэхэд дэлхийд дайны сүүдэр ноёрхож байсан ч тэр үеийн хүмүүс өдөрт сэтгэлээ уужиртал 18 минут орчим инээдэг байсан аж. Тэгвэл 1990 оны хүмүүс ойролцоогоор 6 минут орчим л ийнхүү тачигнатал инээх болсон байна. Харин инээх нь хүний амьдралын хэв шинжийг өөрчилж, эрүүл аз жаргалтай амьдралын эх үүсвэр болдогийг тэр бүр хүмүүс анзаардаггүй, эсвэл мартчихдаг.

Тэгвэл хүн инээх нь хүний биед ямар ач тустай вэ

-Уушигны амьсгалах чадварыг нэмэгдүүлнэ.
-Амьсгалын замыг цэвэрлэнэ.
-Эрүүл чийрэг байхыг илтгэнэ.
-Мэдрэлийн ядаргааг тайлна.

-Булчинг сулруулж тайвшруулна.
-Хүч тамирыг нэмэгдүүлнэ.
-Өвчний эдгэрэлтийг түргэсгэнэ.
-Айж арга мухардахыг ялан давахад тусалж, хүмүүсийн хоорондын харьцааг сайжруулна. Энэ мэт олон ач тустай инээд гэх энэхүү "эмийг " бид өдөр бүр хэрэглэх нь чухал "Хөөрүү сэтгэл зүрхний зул, хүлэг морь биеийн жигүүр" юм .

Facebook-ийн талаарх сонирхолтой баримтууд


Дэлхийн хvмvvсийн хамгийн их зорчдог цєєн хэдэн сvлжээнvvдийн нэг болох Facebook-ийн талаар хvмvvсийн тэр болгон мэддэггvй, мэддэг байсан ч гэсэн мартахгvйн тулд эргэн эргэн уншмаар хамгийн сонирхолтой баримтуудын цуглуулгыг танд хvргэж байна. Бид саяхан Youtube-ийн талаарх яг ийм нийтлэлийг танд хvргэсэн билээ. Ингээд электроник, интернэтийн ачаар улам хурдацтай даяаршиж байгаа цэнхэр гаригийн оюун ухаант хvн таны мэдлэгийн сан улам єргєжин тэлэг гэсэн ерєєлєєр Facebook-ийн талаарх фактуудыг хvргэе.
«Facebook» нь 400 сая гаруй байнгын хэрэглэгчидтэй бєгєєд сар бvр 35 сая хvн шинээр бvртгvvлдэг байна. 

 Сар бvр «Facebook» дээр 2,5 миллиард гэрэл зураг шинээр тавигддаг.

 «Facebook»-ийн энгийн хэрэглэгч дунджаар 130 найзтай байдаг бєгєєд сард 8 шинэ найзын санал хvлээн авдаг.

 Америкийн хамгийн том 500 коллежид хийсэн саяхны судалгааны дvнд, сургуульд элсvvлэх коммиссийнхны 10% нь анкет єгєгчдийн «Facebook» -ийг vзэж байж тэнцvvлэх эсэхийг нь тооцдог гэсэн сонирхолтой хариу гарчээ. Тэдний хэлснээр, єргєдєл гаргагчийн Facebook-ийг vзэсний дараагаар тvvний талаарх бодол ихэвчлэн єєрчлєгдєж байсан гэж.

 «Facebook» нь сvлжээнийхээ эзэлхvvнээр «Google» - ийн дараа ордог байна. Гэхдээ энэ хоёрын байр солигдож, Facebook нь дэлхийн хамгийн их хэрэглэгддэг сvлжээ болон хувирах магадлал тун єндєр байна. Учир нь єнгєрсєн оны 3-р сард л гэхэд «Facebook»-д зочлогчсдын тоо «Google»-ээс хол давжээ.

 Хэрэв «Facebook» улс байсан бол Дэлхийн хамгийн их хvн амтай гуравдах орон байх байжээ. Эхний байранд Хятад, дараа нь Энэтхэг байдгийг бид сайн мэднэ.

 17-настай Бага Роберт Батлер нь сургуулийнхаа захирал болон орлогч захирлыг буудан хороосныхоо дараа, амиа хорлохоосоо ємнє «Facebook» дэх єєрийн профайл дээрээ эцсийн захидал буюу гэрээс маягийн юм бичсэн байдаг.
 «Facebook» нь уг нь эхэндээ коллежийн оюутнуудад зориулагдан бий болж байсан бол єнєєдєр 26 наснаас дээш хэрэглэгчид тус сvлжээний нийт хэрэглэгчдийн 70% - ийг бvрдvvлж байна.
 «Facebook»-ийн дундаж хэрэглэгч єдєрт ойролцоогоор 55 минутыг тус сvлжээг ашиглахад зарцуулдаг ажээ. Харин сард 25 коммент vлдээж, хvмvvсийн зурагны доор байдаг “Like” товчлуурыг сард 9 удаа дардаг байна.

 «Facebook» -ийн хэрэглэгчдийн 70% нь АНУ-д байдаг.

 Сири, Хятад, Вьетнам, Иран зэрэг улс орнуудад «Facebook»-ийг хориглосон байдаг. Vvн дээр нэмэгдэж, єнгєрсєн жил Узбекистаны ард тvмэн эх орныхоо нутаг дэвсгэр дээрээс энэхvv олон нийтийн харилцааны сvлжээнд нэвтрэх эрхгvй болсон байна. Vvний шалтгаан нь тухайн орны аж амьдралын дорой буурай байдлыг эсэргvvцсэн илгээмж, материалуудыг Facebook дээр нийтэлснээр эрх баригчдынх нь дургvйцлийг тєрvvлсэн явдал юм.

 2008 онд «Facebook»-ийнхэн Канадын Квебек-т оршин суудаг Адам Гуэрбез гэгчийг олон сая илгээмжийг спамлан илгээснийх нь тєлєє шvvхэд єгч, 837 сая доллараар торгохыг хvсчээ. Шvvх хурал нэхэмжлэлийг хvлээн аваад зогсоогvй, хариуцагчийн тєлєх торгуулийн хэмжээнээс ганц цент ч хасаагvй байна. Энэ явдал нь иймэрхvv маягийн зєрчилд оногдож байсан хvн тєрєлхтний тvvхэн дэх хамгийн том торгууль болон тэмдэглэгджээ.

 2009 оны 9 сард «Facebook»-ийн санхvvгийн vзvvvлэлт нь сая л нэг юм хасахаасаа нэмэхрvv шилжсэнийг Марк Цукерберг мэдэгджээ. Нэг vгээр хэлбэл 2009 оны 9 сард л тус сvлжээ нь ашиг олж эхэлсэн байна.

 Флорида мужийн шvvхийн ёс зvйн захиргааны зєвлєлийнхєн нь шvvгчид болон ємгєєлєгчдийг хоорондоо «Facebook»-ээрээ найз болохыг нь хоригложээ.

 «Facebook»-ийн сvлжээнд сvvлийн vед хамгийн олноороо нэмэгдэж байгаа нийгмийн тєлєєлєгчид бол 55-аас дээш насны эмэгтэйчvvд юм байна.

 Оросын хєрєнгє оруулалтын «Digital Sky Technologies» компани нь Facebook-ийн 1,96%-ийг эзэмшихийн тулд 200 сая долларын хєрєнгє оруулалт хийжээ. Мєн єнгєрсєн жил  «Goldman Sachs» болон «DST» компаниуд нь тус сvлжээнд 500 сая доллын хєрєнгийг оруулсан байна.

 Facebook-ийн бvх хэрэглэгчдэд нээлттэй байхаар тохируулсан тухайн хэрэглэгчийн профайл, зураг, нэр ус, оршин суудаг хот гэх зэрэг мэдээллvvд нь албан ёсоор хэвлэлийн материалд тооцогддог.

 «Facebook»-т хєрєнгє оруулсан хамгийн эхний хvн нь 2004 онд тус сайтад 500,000 долларыг єгсєн Питер Тиль юм байна. Тэрээр PayPal-ыг vvсгэн байгуулагчдын нэг юм.

 2009 оны 12 сард «Facebook» -ийн тохиргоо болон зарим зvйлс нь єєрчлєгдєх vед Цукербергийн бамбарууш тэвэрсэн цээж нvцгэн зураг нь их тvгж байжээ.

 Канадын IBM-ийн 20 настай ажилтан нь даатгалын компаниас авсан євчний нєхєн тєлбєрєє буцаан хураалгахад хvрчээ. Учир нь тvvний амь насны даатгал хийлгэсэн байсан тухайн даатгалын компани нь тvvний євчтэй байх ёстой байсан хугацаандаа авахуулсан аз жаргалтай гэрэл зургуудийг Facebook дээрээс нь олж харсан аж.

 Австралид, гэмт хэрэгт холбогдсон хvмvvсийг шvvхэд дуудах зарланг нь «Facebook»-ээр тvгээдэг протокол vйлчилдэг юм байна.

 Австралийн «Usocial» хэмээх нэгэн сайт нь хvмvvсийг Facebook дээрхи найзуудаа зарж, худалдан авахыг санал болгодог юм байна. Хэдийгээр Facebook-ийн зvгээс тус сайтыг энэ явдлаа зогсоохыг шаардсан боловч, vйл ажиллагаагаа бvрэн зогсоохгvй гэдгээ мэдэгдсэн байна.

 Facebook-ийн нэгэн хэрэглэгчийн бичвэр нь эзэндээ бєєрний донор олоход нь тусалжээ.

 «Facebook»-д нийт 800.000 хvн ажилладаг.



Эцэст нь facebook.com -ыг vvсгэн байгуулагч, 2010 оны дэлхийн шилдэг хvнээр шалгарсан, 26 настай Марк Зукерберг...

БИЕИЙН ТАМИР СПОРТЫН АЧ ТУС


Бидний амьдралд зайлшгүй байх ёстой дадал зуршлуудын нэг бол биеийн тамираар хичээллэж түүнийгээ өдөр тутмын хэрэгцээ болгох явдал юм. Дасгал хийх сонирхолгүй, дасгал урьд нь огт хийж байгаагүй хүмүүс ч гэсэн тогтмол хичээллээд эхэлбэл яваандаа биеийн тамир спортонд хорхойтой болж түүнгүйгээр өөрсдийгөө төсөөлөхийн аргагүй болдог. Яагаад гэвэл биеийн тамираар хичээллэж дасгал хийх болгонд хүний тархи эндорфин буюу баяр бясгалангийн даавар ялгарулдаг. Эндорфинийг байгалийн хар тамхи (drug) ч гэж нэрлэдэг.

Тиймээс дасгал хийж дууссаны дараа хүний бухимдал, стрэсс тайлагдаж, ааш зан хүртэл өөдрөг баяр баясгалантай болохын адил биеийн тамир спортоор хичээллэсэн хэн боловч өөрөө өөртөө итгэлтэй, өөрийнхөө тухай эерэг бодолтой, эрч хүчтэй болдог.

Бүх үе, булчингаа хөдөлгөж хөгжүүлж чадсанаар бидний бие махбодь эрүүл чийрэг болон хөгжиж, урт удаан наслах бизээ.

Нийт дасгалуудыг дотор нь 3 ангилна.
1-рт. Хүч оруулах - жин өргөх дасгалууд ордог
2-рт. Уян налархай болгох – сунгалтын дасгалууд болон ёгийн дасгалууд ордог
3-рт. Тэсвэр шалгах – гүйх, дугуй унах, усанд сэлэх, алхах зэрэг аэробик дасгалууд ордог

Анх дасгал хийж эхлэхэд ядраад, бие хүндэрдэг боловч хэсэг хугацаа өнгөрсний дараагаар чи эрч хүчтэй, сэргэлэн, цоглог болж эхэлдэг. Эрч хүч муу байх тусам улам их дасгал хийснээр энерги-ээ нөхнө.

Үр дүнгээ үзэхийн тулд зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах дасгалуудыг (аэробик дасгалууд) долоо хоногт 3 удаа 20 минутаас дээш хийх хэрэгтэй. 20 минутаас дээш хийсэн хөдөлгөөн болгон чинь жинхэнэ үр дүнгээ өгч байдаг юм. Өөрөөр хэлбэл 20 минутаас илүү хичээллэсэн минут бүрт хүн биедээ хуримтлагдсан илүүдэл илчлэгийг шатаадаг. Хамгийн гоё нь хичээллэж дууссаны дараа ч гэсэн 5 цагийн турш мөн адил үргэлжлүүлэн шатаасаар байдаг.

Аэробик дасгалуудыг хоолны дэглэмтэй хамтад нь сахиж чадвал чиний биеийг гүйцэх хүн байхгүй болно. Бараг нэг сар хүрэхгүй хугацаанд чи шал өөр хүн болж хувирна. Чиний зогсож байгаа зогсолт, инээж байгаа инээлт, харж байгаа харц, өөртөө итгэх итгэл бүгд өөрчлөгдөж, цог жавхаатай, эрч хүчтэйгээс гадна өдөр болгон сайхан мэдрэмжтэй байх болно.

Өдрийн тэмдэглэл хөтлөх нь эрүүл мэндэд хортой гэнэ шүү


GOOLINGOO зөвлөж байна
            Стаффордширын их сургуулийн эмч Дэвид Шеффилд өдрийн тэмдэглэл хөтөлдөг хүмүүсийн эрүүл мэндийн байдал нь тэмдэглэл хөтлөдөггүй хүмүүсийнхээс тааруу байдгийг тогтоожээ.
            Судалгаанаас үзэхэд тэмдэглэл хөтлөгч хүмүүсийн толгой байнга өвддөг, нойргүйддэг, хоол боловсруулах систем нь эмгэгтэй, нийгмийн идэвх сул буюу аливаа гэнэтийн үйл ажиллагааны үед шийдвэр гаргах чадваргүй, дасан зохицох чадвар муу байдаг гэсэн дүгнэлт гарчээ.
            Уг нь ихэнх хүмүүс өдрийн тэмдэглэл хөтлөгчдийг сэтгэлдээ байгаа шаналал, зовиураа цаасан дээр буулгаж чаддаг учир тайван амгалан, стрессгүй болдог гэж ойлгодог. Гэтэл үгүй ажээ.
Шеффилд эмч Глазгогийн их сургуулийн сэтгэл зүйч багштай хамтран өдрийн тэмдэглэл хөтлөдөг 94 хүн, огт тэмдэглэл хөтлөдөггүй 41 хүнийг сонгон авч харьцуулсан судалгаа хийсэн байна.
            Эдгээр хүмүүс эрүүл мэндийн өөрчлөлт, тэмдэглэл хөтлөлт зэргийнхээ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тодорхой хугацаанд эмчийн ажиглалт, хяналтад байжээ. Өдрийн тэмдэглэл хөтлөгчид дэвтрийг нь хэн нэгэн олоод уншихвий гэж байнга түгшдэг, өөрийн бүтэлгүй, азгүй зүйлсээ дахин дахин эргэн санаж, дэвтэртээ буулгахдаа улам гүнзгийрүүлэн бодох, эргэж бодох зэргээр тархины эд эсээ багагүй сүйтгэдэг байна.
            Харин тэмдэглэл хөтлөдөггүй хүмүүс ингэх шаардлагагүй учир эрүүл мэнд нь харьцангуй сайн, цовоо сэргэлэн, аливаад дүгнэлт хийх чадвартай, юмны учрыг олохдоо амархан байдаг гэсэн дүн гарчээ.
Хайртаасаа хагацахуй /сургамжит өгүүлэл/
            Түүнтэй анх танилцсан үе. Би арван жилийн сургуулийн сурагч төдийгүй дөнгөж 14 настай байсан юм. Харин түүний насыг бүү асуу. Мэдсээр байж өөрийгөө юунд унагаснаа би сүүлд ойлгосон юм. Бидний энэ хамтын амьдрал бүгд намайг дэндүү балчир байна гэцгээж байсан боловч ийм харьцаанд нас чухал биш гэж боддог байлаа. анхандаа уг нууцаа дотны найзууддаа л дэлгэв. Яасан тэнэг ч байсан юм бэ дээ. Гэрийнхнээсээ тас нуулаа. Эхэндээ хүнгүй газарт цөөхөн уулздаг байснаа, сүүлдээ байнга цуг байдаг боллоо. Тийм ээ, би түүнд хайртай байлаа. гэсэн ч “Ямар бариад хүлчихсэн биш дээ хүссэн үедээ хаяна” гэж боддог байлаа. гэрийнхнээсээ тэр тусмаа ээжээсээ их айдаг байсан боловч, нэг удаа түүнтэй орондоо хамт байж байгаад баригдсан юм. Ээж минь уурласан ч үгүй, загнасан ч үгүй. Харин баахан сургааль айлдав. “Түүнтэй байхыг минь бүү хориглооч” хэмээн ээжээсээ уйлан байж гуйлаа. Хэдэн жилийн дараа бид бие биедээ чухамдаа би түүнд хэт татагдсан байж билээ. Харин би түүнд үнэхээр сонин биш байсан юм. Би түүнд бүхнээ зориулдаг байлаа. тэрбээр надад зөвхөн хуурамч аз жаргал л өгдөг байв. Харин би бүх юмаа. Түүний төлөө үргэлж хүмүүстэй муудалцаж, түүнээс болж өвчтэй ч боллоо. Эхлээд түүнийг хайрладаг байсан бол дараа нь үзэн ядаж сурлаа. Хамт байхыг хүсэхгүй байхад минь ч тэр үргэлж надтай цуг байдаг байв. Заримдаа түүнийг хайж, олсны дараа санаж үхэх шахсан амьтан баярлан уулздаг байсан юм. Түүнээс болж гэрийнхэнтэйгээ ч муудалцав. Найзуудын маань ихэнх нь түүнийг үзэн яддаг байлаа. заримдаа би өөрөө ч хүртэл гар хуруу, үсэнд минь шингэсэн түүний үнэрийг хүртэл үзэн яддаг болов. Уруул минь хүрэх тоолонд тэр надаас ямар нэгэн юм аваад оддог байлаа. тэр үргэлж өнгөжин, жавхаажиж байсан бол би гэдэг хүн улам муудсаар л... Гэвч салж чадахгүй л байлаа. уг нь олон удаа салахыг оролдсон боловч дахин уулзсан учрал бүхэн урьдынхаасаа илүү сайхан байдаг байлаа. түүний үгүйд байж суух маш хэцүү болж эхлээд хумсаа хэмлэн дараа нь самар цөмнө. Хагацсанаасаа болж жин нэмж эхэлсэн юм. Магадгүй та итгэхгүй байх л даа, одоо ч гэсэн тэр дэргэд минь байж л байна. Гэвч та бүхнийхээ өмнө андгай тангараг өргөж, түүнээс хагацъя. “Нэг бол тэр намайг үгүй хийнэ, эс бол би тамхийг хаяна...”
 Мөрөөдлөө зөв хэлбэржүүлэхгүй бол биелэхгүй, эсвэл биелсэнд нь та баярлахгүй, харин ч харамсаж магадгүй юм болно. Тиймээс дараахь хэдэн дүрмийн дагуу “ажиллаарай”.
1. Хэзээ ч өөр хүнд муу юм бүү хүс. Таны хүсэл зөвхөн сайхан энерги агуулж байх ёстой. Санаандгүйгээр ч, хүнд муу юм болох байдлаар хүслээ илэрхийлэхээс болгоомжлоорой. “Доржийг халаад оронд нь намайг тавиасай” гэж хүсэхийнхээ оронд “Би хэлтсийн дарга болохыг хүсч байна” гэх хэрэгтэй. Биднээс гарч байгаа юм бүхэн бидэн рүү буцаж ирдэг гэдгийг санах хэрэгтэй.
2. Хүсэл бодлоо бодохдоо хэзээ ч “үгүй” гэсэн утгаар илэрхийлж  болохгүй. “Энэ жил дахиж тэнэгтэхгүй” гэхийн оронд “Энэ жил би их ухаалаг ажиллана”, “Энэ жил арчаагүй, мөнгөгүй байхгүй” гэхийн оронд “ Энэ жил мөнгөтэй, арчаатай явна” гэх мэтээр. Мөн муу үгийг оруулахгүй байх хэрэгтэй. “Би өвчнөөсөө сална” гэхийн оронд “Би цоо эрүүл болно” гэх мэтээр. Хүсээгүй юмаа огт хэлэхгүй, эсрэг утгын сайн үгийг хэрэглэх ёстой. Дээд тэнгэр найруулгын дүрмийг мэдэхгүй, зөвхөн үндсэн үгнүүдийг л ойлгоно гэж бод.
3. Таны хүсэл тань биелэх боломжтой хүсэл байх ёстой. Хэрэв та 160 см өндөртэй байж топ – модель, эсвэл мэргэжлийн сагсчин болно гэж хүсвэл утгагүй.
4. Хүсэл тань зөвхөн тантай л холбоотой байх ёстой. Бусад хүний тухай байх ёсгүй, яагаад гэвэл бусдын хувь заяаг бидний хүслээр өөрчилдөггүй юм. “Дорж надад дурлаг” гэхийн оронд “Би жинхэнэ хайртайгаа учирна” гэж бодох ёстой. “Эрдэнээ дарга намайг орлогчоороо тавиг” гэхийн оронд “ Би орлогч дарга болно” гэх учиртай. Ер нь хүслийн биелэл ирэх тодорхой цэгийг бодох заах шаардлага байхгүй, биелэл таны огт бодоогүй газраас ч ирдэг юм.
5. Хүслээ бодож бичих үед тань бүх юм төгс сайхан байх ёстой. Нүүрээ ч угаахгүй халадтайгаа суугаад, хагархай үзгээр цаасны оронцог дээр бичиж хэрхэвч болохгүй. Сайхан хувцастай, нүүр, үсээ янзалчихаад, аятайхан үзгээр сайн цаасан дээр хүслээ бичих хэрэгтэй. Хүсэл мөрөөдөлдөө зохих хүндэтгэлийг үзүүлэхгүй бол яаж биелэх вэ дээ?
6. Хүсэл тань биелсний дараа гарах үр дүнг сайтар эргэцүүлж бодоорой. Энэ танд үнэхээр хэрэгтэй юу? Үүнээс ямар үр дагавар гарч болзошгүй вэ? Тэр үр дагаваруудаас бас юу гарч болзошгүй вэ? Бүхнийг ургуулан бодож ирээдүйгээ тооцож байж хүсэх хэрэгтэй.
7. За ингээд хүслээ яг зөв гэдэгт итгэлтэй байгаа бол биелнэ гэдэгт 100% итгэлтэйгээр шивнэн бичээрэй. Ямар ч эргэлзээ байх ёсгүй шүү. Биелчихсэн байгаа мэтээр төсөөлөн бод.
8. Юу хүссэн тухайгаа хэнд ч бүү хэл. Биелсний дараа л хэл. Сайн найз чинь ч санамсаргүйгээр хүслийг тань баллачихаж магад. Тэгээд биелээгүй тохиолдолд танаар тоглоом хийх бололцоог хэнд ч бүү өг.
9. Хүслээ илгээх үедээ сэтгэл санаагаа маш эерэг болгосон байх хэрэгтэй. Сайхан ааштай, өөдрөг сэтгэлтэй байх ёстой. Хэрэв таныг хэн нэг нь уурлуулсан, гомдоосон бол ийм байдалтайгаар хүсэл бодоод хэрэггүй. Та хүслээ зохих энергээр тэтгэж чадахгүй тул биелэхгүй. Тэгснээс хүлээж байгаад өөр бололцоотой үеийг ашигласан нь дээр.
10. За ингээд бүх юм бүрдсэн бол хүслээ илгээ. Байнга түүнийгээ бодоод байж хэрэггүй, тань дээр уягдаад, сансар огторгуй рүү очихгүй байвал яана? Бодоод л мартчих хэрэгтэй.
Харин баярын дараа хүсэл мөрөөдлөө биелүүлэх алхмуудыг хийнэ. Мөрөөдөл гэдэг бол хийсвэр эд, ямар ч барьцгүй. Тэгэхээр түүнийг барьцтай, бодитой болгох хэрэгтэй, өөрөөр хэлбэл мөрөөдлөө зорилго болгоно. Ялгааг нь мэдэрч байна уу? Жишээн дээр тайлбарлая: “Нээх гоё машинтай болох юмсан” – энэ бол мөрөөдөл. Харин “ 2010 оны 10 сарын 15 гэхэд би 2009 оны BMW 530i  авчихсан байна даа. Хар хөх өнгөтэй, цайвар бор шар өнгийн савхин суудлын бүрээстэй, дугуйндаа 10 цацрагтай  дисктэй....” – энэ бол зорилго. Зорилго хэдий чинээ тодорхой байна, таны дотоод ухамсар түүнийг төдий чинээ сайн ойлгон хүлээн авна. Тийм ч учраас “зорилго дээрээ төвлөрөх” гэдэг шүү дээ. Ингээд мөрөөдлөө зорилго болгож тодорхойлсон бол мөрөөдөл тань биелэх замдаа орлоо гэсэн үг.
Дараагийн алхам бол зорилгоо биелүүлэх төлөвлөгөөгөө боловсруулах. Төлөвлөгөөгүйгээр зорилгодоо хүрнэ гэж байхгүй. Төлөвлөгөө гэдэг бол эрдэнэсийн санг олох боломж өгөх газрын зураг гэсэн үг.
Төлөвлөгөөг хэрхэн зохиох талаар зөвлөмж өгөхөд хэцүү. Учир нь таны зорилгод хүрэх боломж бүхий замыг танаас өөр хэн ч мэдэхгүй шүү дээ. Мэдээж баярын маргааш босонгуутаа таныг төлөвлөгөөгөө боловсруул гэхгүй. Магадгүй, таны төлөвлөгөө хавар тийшээ, тэр байтугай зун тийшээ ч боловсорч болно. Ямар ч байсан, та энэ төлөвлөгөөгөө боловсруулах асуудлыг эхний зорилгоо болгочих. Та арга замыг хайж тодорхой үйлдэл хийнэ гэдэг л чухал.
Төлөвлөгөө бэлэн болсны дараа, мэдээж хэрэгжүүлэх үйлдлүүдийг хийж таарна. Эхний үйлдлүүдийг та хийчихсэн байгаа: мөрөөдлөө таньчихсан, зорилгоо хэлбэржүүлчихсэн, төлөвлөгөөгөө боловсруулчихсан. Мэдээж энэ бол их чухал үйлдлүүд, мөрөөдлөө биелүүлэх замыг тодорхойлсон үйлдлүүд. Одоо харин төлөвлөгөө – газрын зурган дээр заагдсаныхаа дагуу явах хэрэгтэй. Энэ хэсэг хамгийн урт, хамгийн бэрхшээлтэй хэсэг байдаг. Энэ замаар явахад танд олон саад тохиолдох болно. Саад тотгоруудыг гарал үүслийнх нь байдлаар дотоод болон гадаад гэж хувааж болно.
Дотоод саад бэрхшээлүүд бол тухайн хүний итгэл хатуужил, зан ааштай холбоотой. Зарим хүн сэтгэлийн тэнхээгээрээ амжилтанд хүрдэг бол, нөгөөх нь цаглашгүй зүтгэл, эсвэл мэдлэг чадвараараа хүрдэг байх жишээтэй. Гадаад бэрхшээлд танаас шалтгаалаагүй нөхцөл байдлуудыг авч үзнэ. Жишээ нь та нэг бизнес хийж эхэллээ гэхэд таны талбай түрээсэлж байгаа байгууллага эрчим хүчний төлбөрөө хийгээгүйгээс цахилгаанаа байн байн таслуулж таны ажилд саад болж байвал энэ танаас шалтгаалаагүй бэрхшээл, тийм үү? Та бусад хүмүүсийн үйлдлийг хариуцаж чадахгүй нь ойлгомжтой. Харин энэ гадаад нөхцөл байдал - бэрхшээлд та яаж хандах гэдэг нь таны дотоод хүчин зүйл болоод явчихна. Үүн дээр бол та ажиллаж болно, ажиллах ч ёстой юм.