БИЕИЙН ТАМИР СПОРТЫН АЧ ТУС
Бидний амьдралд зайлшгүй байх ёстой дадал зуршлуудын нэг бол биеийн тамираар хичээллэж түүнийгээ өдөр тутмын хэрэгцээ болгох явдал юм. Дасгал хийх сонирхолгүй, дасгал урьд нь огт хийж байгаагүй хүмүүс ч гэсэн тогтмол хичээллээд эхэлбэл яваандаа биеийн тамир спортонд хорхойтой болж түүнгүйгээр өөрсдийгөө төсөөлөхийн аргагүй болдог. Яагаад гэвэл биеийн тамираар хичээллэж дасгал хийх болгонд хүний тархи эндорфин буюу баяр бясгалангийн даавар ялгарулдаг. Эндорфинийг байгалийн хар тамхи (drug) ч гэж нэрлэдэг.
Тиймээс дасгал хийж дууссаны дараа хүний бухимдал, стрэсс тайлагдаж, ааш зан хүртэл өөдрөг баяр баясгалантай болохын адил биеийн тамир спортоор хичээллэсэн хэн боловч өөрөө өөртөө итгэлтэй, өөрийнхөө тухай эерэг бодолтой, эрч хүчтэй болдог.
Бүх үе, булчингаа хөдөлгөж хөгжүүлж чадсанаар бидний бие махбодь эрүүл чийрэг болон хөгжиж, урт удаан наслах бизээ.
Нийт дасгалуудыг дотор нь 3 ангилна.
1-рт. Хүч оруулах - жин өргөх дасгалууд ордог
2-рт. Уян налархай болгох – сунгалтын дасгалууд болон ёгийн дасгалууд ордог
3-рт. Тэсвэр шалгах – гүйх, дугуй унах, усанд сэлэх, алхах зэрэг аэробик дасгалууд ордог
Анх дасгал хийж эхлэхэд ядраад, бие хүндэрдэг боловч хэсэг хугацаа өнгөрсний дараагаар чи эрч хүчтэй, сэргэлэн, цоглог болж эхэлдэг. Эрч хүч муу байх тусам улам их дасгал хийснээр энерги-ээ нөхнө.
Үр дүнгээ үзэхийн тулд зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах дасгалуудыг (аэробик дасгалууд) долоо хоногт 3 удаа 20 минутаас дээш хийх хэрэгтэй. 20 минутаас дээш хийсэн хөдөлгөөн болгон чинь жинхэнэ үр дүнгээ өгч байдаг юм. Өөрөөр хэлбэл 20 минутаас илүү хичээллэсэн минут бүрт хүн биедээ хуримтлагдсан илүүдэл илчлэгийг шатаадаг. Хамгийн гоё нь хичээллэж дууссаны дараа ч гэсэн 5 цагийн турш мөн адил үргэлжлүүлэн шатаасаар байдаг.
Аэробик дасгалуудыг хоолны дэглэмтэй хамтад нь сахиж чадвал чиний биеийг гүйцэх хүн байхгүй болно. Бараг нэг сар хүрэхгүй хугацаанд чи шал өөр хүн болж хувирна. Чиний зогсож байгаа зогсолт, инээж байгаа инээлт, харж байгаа харц, өөртөө итгэх итгэл бүгд өөрчлөгдөж, цог жавхаатай, эрч хүчтэйгээс гадна өдөр болгон сайхан мэдрэмжтэй байх болно.
No comments:
Post a Comment