ЗАЙГАА БАРИХ ЁСТОЙ 5 ТӨРЛИЙН НАЙЗ
1. Мөнхийн өрсөлдөгч найз
2. Үргэлж сэтгэл санааны тусламж нэхдэг найз
Сайн найзууд бие биедээ өмөг түшиг болж чаддаг байх ёстой. Гэхдээ тэр таныг зөвхөн “сэтгэл санааны дэмжигч” гэж хардаг бол энэ нь нэг талаар таныг ашиглаж байгаа хэрэг юм. Эрүүл нөхөрлөлд тэнцвэртэй байдал их чухал. Хэрэв тэр нөхөрлөл нэг л хүний л эрх ашгийн төлөө “үйлчлээд” байх юм бол өвчилж эхэлж байгаагийн шинж. Та ийм төрлийн найз руу өөрийнхөө талаар эерэг мэдээ дуулгахаар утасдах тоолонд өөдөөс чинь сөрөг мэдээ, зовсон шаналсан тухайгаа ярьж урмыг чинь хугалан, таны өөдрөг сэтгэлийг үнс нурам болгоод зогсохгүй, эцэстээ та өөрийгөө ч мартан түүнийг аргадаж тойлсоор таарах болно.
3. Хэлсэн амандаа үл хүрэгч
Тэр тань луу шөнийн 12 цагт утасдаад ирж авахыг гуйна. Та ч очиж аваад, гэрт нь хүргэж өгнө. Хэдэн долоо хоногийн дараа танд ч бас хүргүүлэх унаа хэрэгтэй болоод, түүн рүү утасдахад тэр 5 миунтын дараа очлоо гэж хэлнэ. 5 минут нь 10, 15, 20 минут болон хувираад, эцэс сүүлдээ тэр ирэхгүй. Хэлсэн амандаа үл хүрэгч бол таны итгэлийг байнга хугалдаг хирнэ, үргэлж таниас тусламж хүссэн хэвээр байдаг найз юм.
4. Шүүмжлэгч найз
Түүний хажууд байхад та юуг ч зөв хийж чаддаггүй юм шиг сэтгэгдэл төрнө. Тэр таны өмсөж зүүхээс авахуулаад ярих хэлэхийг чинь хүртэл шүүмжилнэ. Энэ төрлийн шүүмж нь эхэндээ шооч хошин байдал маягаар илрэх боловч, ийм нөхөрлөл эцэстээ сүйрнэ. Учир нь та түүний дайралтан дор тэсч үлдэх гэсээр сул дорой болж гүйцнэ.
5. Ховч найз
“Хэнд ч битгий хэлээрэй…”гээд та түүнд аминчлан хэлнэ. Гэтэл маргааш өглөө утсаа асаахад таны нууцыг мэдсэн хүмүүсийн гайхширсан, буруутгасан, эсвэл шоолсон өнгө аястай мессежүүд хэдэн арваараа ирнэ. Ийм явдал танд тохиолдож байсан уу? Тэгвэл та ховч найзын золиос болчихжээ.
Хориотой найзуудаас хэрхэн зайгаа барих талаар сайн мэдэхгүй л байна уу? Танд дараах хэдэн алхамыг санал болгоё:
Хортой гэдгийг нь хүлээн зөвшөөрөх: Эсвэл түүнийг үнэхээр хортой эсэхийг дүгнэж цэгнэх.
Хориотой бус найзтайгаа ярилцах: Энэ асуудалд ямар нэг байдлаар оролцоогүй сайн найзтайгаа ярилцаж үзэх хэрэгтэй. Хөндлөнгийн хүн танд сайн зөвлөгөө хэлж чадна.
Нөхөрлөлөө эцэслэх: Өөрийгөө хориотой нөхөрлөлөөс татаж гаргах хамгийн амжилттай арга бол нөхөрлөлөө бүрмөсөн эцэслэх явдал юм. Мэдээж хэн нэгнээс харилцаагаа таслах сайхан хэрэг биш. Гэхдээ дээрх төрлийн найзууд бүрмөсөн засрах нь цөөн байдаг учир та хамаг эрч хүч, амьдралын идэвхээ соруулж дуусгахаасаа өмнө түүнээс өөрийгөө тусгаарласан нь зүйтэй
No comments:
Post a Comment