Чи нано гэж юу болохыг мэдэх үү?
Энэ нь шугам дээрх хамгийн жижиг хэмжээснээс сая дахин жижиг билээ. Хэрэв чи нано яг хэр зэрэг жижигхэн болохыг мэдэхийг хүсвэл толгойтой үснээсээ нэгийг тастаад үз.
Одоо ширхэг үс рүүгээ ойртоод нэг хар даа. Сайн харагдахгүй байна уу?
Тэгвэл чамайг жирийн нүдээр харж болох хамгийн жижиг хэмжээтэй болгочихлоо гээд төсөөлөөд үз. Тэгэхэд чиний нэг ширхэг үс аварга том, харин чи цусан дахь нэг улаан эсний хэмжээтэй болсон гэсэн үг. Чи маш жижиг болсон ч нано хэмжээнээс хэдэн мянга дахин том хэвээр байна. Ингээд чамайг ахиад 100 нано метр өндөртэй болтол жижигрүүлэх хэрэгтэй боллоо. Одоо чи гэрлийн долгионоос жижиг боллоо. Энэ нь чи энгийн нүдэнд харагдахааргүй болсон гэсэн үг. Одоо өнөөх улаан эс чамаас 1000 дахин том байна. Энэ нь асар том цэнгэлдэх хүрээлэн л гэсэн үг.
No comments:
Post a Comment