Tuesday, August 4, 2015

Android MCPE дээр хэрхэн map суулгах вэ?
   Хэрэглэх app - ууд
1. ES file manager 3
 Image result for es file manager
2. Minecraft Pocket edition

 Image result for mcpe
3. Google chrome
 Image result for google chrome
   Хэрхэн татаж суулгах вэ?
1. mcpehub.com --> maps
2. map - аа chrome ашиглан татаж авна
3. file manager --> downloads --> (copy map)
4. games --> mojang.com --> mcpeworlds --> (paste map)
5. map - аа zip - ээс нь гаргаад zip - ийг устгана.

Хэрхэн цаг хугацааны машинтай болох вэ?

 
Танд эхлээд өтний нүх, Адроны Аварга Хурдасгуур эсвэл асар хурдан пуужин хэрэгтэй/Гэрлээс илүү хурдан байх ёстой/.

Нэгэн эрдэмтэн өтний нүхний цаана суух өөрийнхөө өнгөрснийг харж сууна. Гэтэл одоо цагт байгаа эрдэмтэн өнгөрснөө буудвал яах вэ? Мэдээж хэрэг тэр аль эрт үхсэн гэсэн үг. Харин хэн буудсан байж таарах вэ?
Үнэндээ би цаг хугацаанд донтсон нэгэн. Хэрэвзээ надад цаг хугацааны машин байх аваас би Мерилин Монро ид мандан бадарч байх үед очном
Сайн байна уу, Намайг Стивен Хокинг гэдэг. Физикч, сансар судлаач, бас мөрөөдөгч. Хэдийгээр би хөдөлж, компьютерын тусламжтай ярьдаг ч гэсэн миний оюун бодол эрх чөлөөтэй. Орчлон ертөнцийн тухай ойлгож, агуу их асуултуудыг асууж чадна: жишээ нь “Цаг хугацаагаар аялах боломжтой юу? Бид ирээдүй рүү явах нүх, өнгөрсөнд очих цоорхой нээж чадах болов уу? Бид байгалийн хуулийг ашиглан цаг хугацааны эзэн нь болж чадах уу?” гэх мэт.

Нэгэн цагт цаг хугацаагаар аялна гэдэг шинжлэх ухааны гажуудал гэгддэг байлаа. Тийм ч учраас надаас ийм асуулт асуухад би галзуу солиотой хүн мэт харагдахгүйн тулд хариулахаас татгалздаг байсан юм. Харин өнөөдөр энэ бүхэн өөрчлөгджээ.

Үнэндээ би цаг хугацаанд донтсон нэгэн. Хэрэвзээ надад цаг хугацааны машин байх аваас би Мерилин Монро ид мандан бадарч байх үед очном, хэрэвзээ надад цаг хугацааны машин байх аваас Галилей өөрийн дуран авайг диваажин тийш чиглүүлж байх үед очном, Хэрэвзээ надад цаг хугацааны машин байх аваас би орчлонгийн төгсгөлд очиж бидний оршихуй хэрхэн төгсөхийг үзнэм.

Энэ бүхэн боломжтой эсэхийг мэдэхийн тулд бид физикчидтэй адил цаг хугацаа гэх ойлголтыг дөрөв дэх хэмжигдэхүүнд оруулан ойлгох хэрэгтэй болно. Гэхдээ энэ бүхэн сонсогдож байгаа шигээ хэцүү зүйл биш юм шүү.


Бага сургуулийн хүүхэд ч хүртэл бодит юмс гурван хэмжээст оршдог гэдгийг мэднэ. Бидний эргэн тойронд байгаа зүйлс өргөн, өндөр, урт гэсэн хэмжигдэхүүнээр хэмжигддэг.

Тэгвэл одоо өөр нэгэн уртын хэмжигдэхүүнийг судалж үзье. Энэ бол цаг хугацааны урт юм. Ерөнхийдөө хүн төрөлхтөн дунджаар 80 насалдаг бол хад чулуу хэдэн мянган жилийн настай. Харин манай нарны аймаг өчнөөн тэрбум жилийн настай аж.

Тэгэхээр сансар, огторгуйд байгаа бүхэн цаг хугацааны урттай болж таарна. Цаг хугацаагаар аялана гэдэг энэ дөрөв дэх хэмжигдэхүүн дундуур “алхахыг” хэлж байгаа юм.

Үүнийг арай энгийнээр ойлгохын тулд та өөрийгөө энгийн л хүмүүсийн адил машинаар явж байна гэж төсөөл. Чигээрээ явж байна гэдэг та нэг хэмжигдэхүүнд аялж байна гэсэн үг. Баруун эсвэл зүүн гар тийш эргэхэд та хоёр дахь хэмжигдэхүүнд шилжинэ. Харин эгц дээшээ эсвэл өндөр уул руу өгсвөл та бүх гурван хэмжигдэхүүнээр аялж байгаа хэрэг.

Гэтэл бид дэлхий дээр яаж цаг хугацаагаар аялах вэ? Хэрхэн дөрөв дэх хэмжигдэхүүнд шилжих замыг олох вэ?
Физикийн ухааныг насаараа судалсан эрдэмтэд хүртэл цаг хугацааг ямар нэгэн нүхээр төсөөлдөг
Бага зэрэг шинжлэх ухааны уран зөгнөл рүү өнгийцгөөе. Цаг хугацаагаар аялдаг уран сайхны кинонууд ихэвчлэн асар том, эрчим хүчээр ангаж цангасан машинуудыг харуулдаг. Тэр машин нь дөрөв дэх хэмжээст шилжих замыг нээх бөгөөд цаг хугацаан дунд нүх гаргадаг гэдгийг та санаж байгаа байх.

Түүнчлэн цаг хугацаагаар аялагч нь эрэлхэг зоригтой, хэн, хаана, юуг мэдэх ёстойг шийдчихсэн хачирхалтай нэгэн байдаг. Магадгүй энэ төсөөлөл бодит байдлаас хол зөрүүтэй байж болох ч, утгагүй ойлголт бас биш билээ.

Физикийн ухааныг насаараа судалсан эрдэмтэд хүртэл цаг хугацааг ямар нэгэн нүхээр төсөөлдөг. Гэхдээ арай өөр өнцгөөр. Түүнчлэн бид өнгөрсөн болон ирээдүй тийш зүглэх цаг хугацааны шилжүүлэгч байгалийн хуультай зохицох үгүйг гайхдаг. Гэхдээ бид үүнийгээ боломжтой гэж таамагладаг бөгөөд үүндээ нэр хайрласан юм. “ӨТНИЙ НҮХ”

Үнэндээ өтний нүх бидний эргэн тойронд оршиж байна. Гэхдээ тэднийг олж харахад дэндүү бяцхан аж.  Тэд орчлонгийн өнцөг буланд, цаг хугацааны мөчлөг бүрд оршин байгаа. Магадгүй та бага зэрэг ойлголттой болсон байх. Гэхдээ надтай хамт байгаарай.
Өтний нүх гэдэг бол онолын улбаатай ямар нэг нүх эсвэл товчилбор юм. Альберт Эйнштейний харьцангуйн онолын ачаар бид огторгуй, цаг хугацаанд нэг холбогч байдаг гэх ойлголттой болсон. Дээр байгаа зургаас та эсрэг эрчим хүч орон зай, цаг хугацааг нүхний амсар руу татаж, нөгөө орчлонд аваачих холбоос үүсгэснийг харж болно. Гэхдээ үүнийг хэн ч нүдээр үзээгүй учраас ердөө таамаг төдий зүйл. Харин кино урлаг энэ төсөөллийг ашиглан хэд хэдэн уран бүтээл гаргажээ. Жишээ нь 1994 онд дэлгэцнээ гарсан ‘Stargate’, 1981 оны ‘Time Bandits’, 2014 оны ‘Interstellar’/орч/

Үнэндээ орчлонд тэгш, хавтгай, өө сэвгүй гадаргуу бүхий нэгээхэн ч юмс үгүй. Хэрвээ та аливаа биетийг тун ойроос харах аваас ямар нэгэн нүх, нугалаа байгааг харна. Бөмбөг хүртэл гаднаа ямар нэгэн бяцхан нүх, нугалаа, хоосон орон зайтай. Цаг хугацаа ч мөн адил.

Ингэхээр анхны гурван хэмжээсийг тайлбарлахад илүү хялбар боллоо. Түүнчлэн дөрөв дэх хэмжээс ч мөн ялгаагүй.

Тэгэхээр цаг хугацаанд аливаа нугалаа, хоосон орон зай гээд олон зүйлс байх нь. Хамгийн жижиг биетээс ч бяцхан молекулын төвшинд үүнээс жижиг атомын төвшинд, бидний нэрлэдгээр квант хөөс гэх орон зайд бид очих юм. Яг энд өтний нүх буй. Бяцхан нүх, товчилборууд энэ бяцхан орон зайд үүсэж, устаж, дахин төрж гэх мэтээр квант ертөнцдөө оршин байна.

Харин тэд үнэхээр хоёр ондоо цаг хугацаа, орон зайг холбогч аж. Хамгийн харамсалтай нь эдгээр бодит амьдралд оршин байгаа цаг хугацааны нүх сантиметрийг хэдэн сая, тэрбум хуваагдсантай тэнцүү хэмжээтэй. Тиймээс дундуур нь хүн багтаж орно гэдэг бидний толгойд багтахгүй зүйл.

Гэхдээ зарим эрдэмтэд үүнийг боломжтой гэж үздэг. Тэд аль нэг өтний нүхийг барьж аваад түүнийгээ хэдэн сая дахин томруулна гэж төсөөлдөг. Ингээд тэр нүхээр нь хүн байтугай сансрын хөлөг ч багтах хэмжээтэй болох юм.

Эсвэл хангалттай эрчим хүч, дэвшилтэт технологийн тусламжтай бид өөрсдөө сансарт өтний нүх барьж болох. Гэхдээ би үүнийг болно гээгүй, болох юм гэж байгааг санаарай. Учир нь ингэхийн тулд бидэнд дэндүү, бүр дэндүү хүчирхэг, дэвшилтэт, агуу, гайхалтай, сүрдмээр технологи хэрэгтэй.
Адроны Аварга Хурдасгуур

Нэг хаалга нь Дэлхийн дэргэд, нөгөө хаалга нь аль нэг ойр орших гаригийн хажууд. Онолын үүднээс цаг хугацааны нүх эсвэл өтний нүх биднийг тэс өөр хэмжээст аваачиж чадна. Хэрвээ эхлэл, төгсгөл хоёр нь нэгэн газарт байх аваас энэ нүх биднийг цаг хугацаагаар тусгаарлах юм.

Магадгүй дэлхийгээс хөөрсөн сансрын хөлөг тэр нүхээр ороод буцаад гарч ирэхдээ яг л нэг газраа байж болох. Гэхдээ цаг хугацааны хувьд өөр хэмжигдэхүүнд байх юм. Магадгүй үлэг гүрвэлүүд тэрхүү хөлөг газарт буухыг харах ч юм билүү.

Түүхэнд бичигдэн үлдсэнээр хамгийн хурдан хүн сууж явдаг хөлөг болох Аполло 10 цагт 25000/40000км/ бээр хурдалжээ. Харин бид цаг хугацаагаар аялахын тулд үүнээс 2000 дахин хурдан байх хэрэгтэй...

Ямар нэг нисдэг шавж тан руу дайрвал зугтаж болохгүй, аль болох тайван бай

Зуны улиралд иргэд төрөл бүрийн шавжинд хатгуулан, гар хөл нь хавдах, халуурах шинж тэмдэг илэрдэг. Гэвч иргэд ямар шавж аюултай болон тэдгээрээс хэрхэн хамгаалахаа мэддэггүй. Иймд Зоонозын өвчин судлалын үндэсний төв дараах зөвлөгөөг өглөө.
Шавжийн анги нь үе хөлтний хүрээний хамгийн том анги бөгөөд сая гаруй зүйлийн амьтад бүртгэгдсэнээс манай оронд 13000 зүйлийн шавж бүртгэгдсэн байна.  Та дээрх үе хөлтөн, шавжаас гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалаарай.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс өгч байгаа зөвлөмж:
Зуны улиралд хүмүүс зөгий, хэдгэнэ, могойд хатгуулах нь элбэг. Шавжинд хатгуулсан дороо өвдөж улайн хавддаг. Зөгийд цөөн хатгуулсан бол хордлого үүсгэхгүй. Харин зөгийн дайралтад өртөж, маш олон тооны гүвдрүү, хавдар үүссэн бол амь насанд аюултай. Харшилтай хүн зөгий, шумуултай газар явахдаа харшлын эсрэг эмээ биедээ байнга авч явах хэрэгтэй. Зөгийд хатгуулсан тохиолдолд хатгуур нь арьсанд үлддэг юи шүү.
Авах арга хэмжээ:
  • Арьсанд үлдсэн зөгийн хошууг болгоомжтой шахаж гаргах
  • Шархыг иод, спиртээр арчих
  • Өвчин намдаах, тайвшруулах эм өгөх
  • Арьс бамбайж хавдах, хоолой сөөнгөтөх, хамар битүүрэх зэрэг харшлын шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандах
1. Цонх болон хаалгандаа ялаа, шумуулын тор татах
2. Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалж нөөцлөхдөө битүү сав таглаатай зүйлд хийх, хүнсний үлдэгдлийг ил задгай хаяхгүй байх
3.Шавж зайлуулах, дайжуулах бүтээгдэхүүн (тос, шүршигч, эмульс) хэрэглэж занших
5. Хэрэв ямар нэг нисдэг шавж тан руу дайрвал зугтаж болохгүй, аль болох тайван байх
6. Шавжийг өөртөө татахаар хурц үнэртэй зүйлс аль болох бага хэрэглэх (гоо сайхны бүтээгдэхүүн)
8. Шавж ихээр тохиолдох газруудад биеийн ил хэсгийг далдалсан хувцас өмсөх

Samsung S6, S6 edge-ийн тухай 




Samsung компанийн хоёр шинэ бүтээгдэхүүн ирэх дөрөвдүгээр сард худалдаанд гарахаар болсон. Өнгө загварын хувьд өмнөх ямар ч загвараасаа хол илүү болсон эдгээр утаснууд бага зэрэг iPhone-той төстэй болсон хэдий ч хажуу тал руугаа нумарсан дэлгэц нь бусдаас ялгаж байна. Тэгвэл утасны тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг гэрэл зургийн хамт хүлээн авна уу.
Galaxy S6 дөрвөн өнгөний сонголттой: Хар, цагаан, цэнхэр, алтлаг.
Galaxy S6 Edge загвар цэнхэр биш харин маргад ногоон өнгөтэй байх аж.
Компани тусгай будаг ашиглан илүү гялалзсан болгожээ.
S6, S6 Edge загварууд гадна талдаа зөвхөн шил болон металл учир тун тансаг болжээ.
S6 Edge загварын нумарсан дэлгэц нь бичлэг үзэхэд илүү тохиромжтой гэж компани мэдэгдэв.
Программ хангамжид нэг өөрчлөлт гарсан нь S6 Edge загвар зурагт харагдаж байгаачлан таны хамгийн их ярьдаг хүмүүсийг өнгөөр ялган харуулна.
Ингэснээр тэр хүн залгаж, зурвас илгээсэн үед өнгөөрөө ялгагдах аж. Түүнчлэн та үүнийг хүссэнээрээ тохируулж болох юм.
Энэ зурагт дэлгэцийн хажуу тал нил ягаан өнгөөр гэрэлтэж байна. Тиймээс та заавал утасныхаа дэлгэцийг дээш нь харуулахгүйгээр хэн залгаж байгааг хараад мэднэ.
Хурууны хээ мэдрэх систем нь харьцангуй сайжирч iPhone-той адил хуруугаа дээр нь байрлуулах төдийд утас ажилладаг болжээ.
Утасгүй цэнэглэх систем эдгээр бүтээгдэхүүний хамгийн их таалагдаж байгаа зүйл. Юу гэхээр компани зах зээл дээр худалдаанд гарчихсан байгаа ямар ч утасгүй цэнэглэгч S6, S6 edge утаснуудыг цэнэглэнэ гэжээ. Тийм ч учраас батарэйг нь салгах аргагүй, карт уншигчгүй болсон байна.
Цаг хугацаатай уралдаж байгаа энэ зуунд технологийн гол асуудал нь цэнэг байдаг. Тэгвэл эдгээр утаснуудыг 50%-ийн цэнэгтэй болгохын тулд хагас цаг цэнэглэхэд хангалттай.
Home button дээрээ хоёр удаа товшиход камер ажиллана. Камер ажиллаж эхлэх хурд 0,6 секунд.
Өндөр нягтралтай, өрц өргөнтэй, бага гэрэлтэй нөхцөлд сайн зураг авч чадах камер нь “Object Tracking Auto Focus” гэх системийн ачаар хөдөлгөөнт биетийг фокус алдахгүй авна.
Samsung Pay гэх систем шинэ утаснуудад суурилсан бөгөөд энгийн карт уншигчаас эхлээд iPhone-той адил NFC дэмждэг төхөөрөмжүүдтэй хослон ажиллана.
Түүнчлэн эдгээр утаснууд цаанаасаа Microsoft аппликейшнтай болжээ.
Өмнөх загваруудтай харьцуулахад шинэ утаснуудын тохиргооны цэс нь илүү энгийн, ойлгомжтой болсон.
“Ухаалаг менежер” гэх аппликейшнийг Samsung өөрсдөө суулгаж худалдаанд гаргах бөгөөд үүний ачаар утасны батарэй бага зарцуулагдаж, хаа хамаагүй аппликейшн суугаад байхгүй.