Saturday, November 8, 2014

Twitter гэж юу вэ?

Твиттер гэдэг нь жиргэх гэсэн утгатай twitter гэх латин үгнээс гаралттай ба одоо дэлхйи дахинд хамгийн их хэрэглэгчидтэй сошиол нетворк (social network) болон микро блог үйлчилгээг хэрэглэгчиддээ үзүүлдэг сайт ба тэдэнд твийт (tweet) гэх мессежүүдийг найз нөхөд, гэр бүл, хамтран ажиллагсад тэднийг бүхэлд нь волловерс (followers) буюу дагагчидруугаа илгээдэг бас хүлээн авдаг үйлчилгээтэй энэхүү вэб сайт нь эдүгэ дэлхий нийтэд 100 сая хэрэглэгчидтэй хамгийн том сайтуудын нэг яах аргагүй мөн юм.
Твийтүүд гэдэг нь 140 тэмдэгтэнд багтааж бичигдсэн текстэнд суурилсан постууд ба зохиосон хэрэглэгчийн профайл (profile) дээр бичигдэн волловерс гэх дагагчидруугаа илгээгддэг байна. Илгээгч нь явуулж буй твийтээ хязгаарлаж зөвхөн найзуудынхаа хүрэээнд (circle of friends) эсвэл таныг дагасан бүх хүнд илгээх боломжтой.
Жак Дорсей (Jack Dorsey) анх 2006 онд Твиттерийг үүсгэн байгуулсан ба түүнээс хойш төд удалгүй алдар, нэр хүндийг дэлхий даяар маш хурдан олж авсан. Заримдаа Твиттерийг “Интернет Мессеж” буюу “Internet SMS” (short message service) хэмээн тодорхойлдог байна.
Түүх
Одио (Odeo) компанийн гишүүд шинийг санаачлах зорилгоор хамтдаа сууж анх Твиттерийн санааг гаргаж байсан ба тухайн үед Жайк Дорсей хувь хүн SMS (мессеж)-ийн үйлчилгээг ашиглан хэсэг груп хүмүүстэй харилцах санааг танилцуулсан байна. Жак Дорсей дурьдахдаа “Бид нар санаандгүй “твиттер” гэх үгтэй тааралдсан ба энэ нь яг л тохирсон гайхалтай үг байлаа. Үндсэн тодорхойлолт нь ” дэс дараалалгүй болон авцалдаагүй мэдээллийн богино тэсрэлт” мөн “шувууны жиргээн” гэж тайлбарлагдах ба бүтээгдэхүүн маань яг л тийм байсан” хэмээн ярьсан байна.
Хөгжил
2010 оны 3 сарын байдлаар Твиттер гарсан цагаасаа хойш хэрэглэгчдийн бүртгэлд 1500% харин ажиллагсадынхаа тоог 500%-иар тус тус нэмэгдүүлж чадсан байна. 70,000 гаруй бүртгэлтэй аппликайшионууд Твиттерт зориулагдан үүссэн байна. 2007 оны эхний хагасын байдлаар 500,000 мянган твийтууд пост хийгдсэн ба энэ тоо 2010 оны 3 сарын байдлаар 4 тэрбум болтлоо маш хурдан өссөн байна.
Тэмдэгтийн хязгаарлалт
140 тэмдэгтийн урттай мессеж илгээх бодлого нь анх SMS дээр буюу гар утаснаасаа мессеж илгээхэд ашиглагдаж байсан ба үүнийг дагаад хар хэллэг(slang words), мессежийн богино болгосон үгнүүд (sms language) өргөнөөр хэрэглэгдэх болсон. Энэхүү хязгаарлалт нь бас URL-ийг богино болгох үйлчилгээг давхар бий болгосон. Твиттер сайт таны оруулсан URL-ийг автоматаар богиносгодог.
Твийтүүдийн агуулга буюу content
Пийрл Аналэтикс (Pearl Analytics) гэх маркетинг судалгаа хийдэг байгуулгын 2009 оны 8 сард хийсэн судалгаанаас харахад хэрэглэгчдийн явуулж буй твийтүүд дараах байдлаар дотроо ангилагдаж байна. Үүнд:
* Утгагүй дэмий яриа – 41%
* Харилцан яриа – 38%
* Цааш дамжуулах твийтүүд – 9%
* Өөрийн сурталчилгаа – 6%
* Спам буюу хэрэггүй мэдээллүүд – 4%
* Мэдээнүүд – 4%
Ашиглалт
Твиттер нь маш олон салбарт өөрийн үр өгөөжөө өгч байгаа билээ. Үүнд: Боловсрол, Яаралтай онцгой тохиолдол, Түргэн тусламж, Нийтийг хамарсан судалгаа, Кампанит ажил, Эсэргүйцэл болон улс төр, Нийтийн харилцаа, Бизнэс, болон Сан байгуулахад ашигтай үр нөлөөгөө үзүүлж байна.
Сонирхолтой жишээнүүдээс дурьдахад:
* Твиттер нь одоогоор прөмөшион (promotion) болон зар сурталчилгаанд маш эрчимтэй ашиглагдаж байгаа чухал хэрэгсэл ба үүний нэг тод жишээ нь Dell корпораци юм. Тэд хэлэхдээ 2009 оны нийт борлуулалтын 9 сая доллар нь Твиттер болон Вайсбүүк хоёроос шууд орж ирсэн гэж мэдээлсэн байна.
* Мумбайд болсон 2008 оны террорист халдлагын үеэр газар дээр байсан гэрчүүд секунд тутамд ойролцоогоор 16 твийт өөрсдийн бүх волловерсруугаа илгээж байжээ.Газар дээр байсан твиттер хэрэглэгчид шархадсан болон нас барсан хүмүүсийн нэрс, тоо баримт болон жагсаалтыг гаргахад маш их туслалцаа үзүүлсэн байна. Мөн түүнчлэн, хэрэглэгчид маш чухал мэдээлэлүүд болох түргэн тусламжийн утасны дугаарууд, цусны донор хэрэгтэй байгаа эмнэлгийн хаягууд гэх зэрэг олон чухал мэдээнүүдийг твиттерийн тусламжтай цаг мөч алдалгүй илгээж байсан.
* Америкын нэгдсэн улсын 2008 оны сонгуульд ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Барак Обама (Barack Obama)-ийн кампанит ажилд болон зар сурталчилгаанд өргөнөөр ашиглагдсан байна. Кампанит ажлын зохион байгуулагчид сүүлд дурьдахдаа Твиттер сонгуульд ялсан том хүчин зүйлсийн нэг яах аргагүй мөн гэжээ.
 
Хамтдаа жиргэцгээе  жич:DN-ээс хусав Xxa
Гэр бүл гэж юу вэ?
Хүн бүр амар тайван, эрх чөлөөгөө мэдэрч болох цорын ганц хайрын өргөө бол орон гэр юм. Хүнээр хүн хийх дадлагын бааз, зан суртахууны төлөвшлийн сургууль, хариуцлагаа ухамсарлах, хүмүүжлийн яам юм. Гэр бүлд улс тэр чигээрээ багтана. Тиймээс зөвхөн гэр бүл төлөвшиж, хөгжиж байж улс орон хөгжих болж байнаа даа.
Гэр бүлийн гол багана нь эхнэр, нөхөр хоёр ба тэд хайраар бялхаж, амар тайван аз жаргалтай байвал үр хүүхэд аз жаргалтай хүн болж хүмүүжинэ. Эхнэр нөхөр хоёр нэг цул болж нэгдэхэд гэр бүлийн  бүх гишүүд нэгдэж чаддаг.
Жонадон ба Симс гэх жирийн америк залуус ойролцоо хугацаанд гэрлэцгээжээ. Жонадоны гэр бүл жирийн нэгэн гэр бүл байсан хирнээ эхнэр нөхөр хоёр эв найртай, өвөг дээдсээ хүндэтгэн хайрладаг, хүнд тусархуу байж л дээ. Харин Симсийн гэр бүлээс архи, мөрийтэй тоглоом салдаггүй байж гэнэ. Эхнэр нөхөр хоёрын харилцаа хүйтэн хөндий, бие биендээ итгэлгүй байсан байна. Ярьсан болгон нь маргаан болж тайван амьдарч чадаагүй гэнэ. Ийм байдалтай байсан учраас хүүхдүүдээ сайн өсгөж чадаагүй нь мэдээж хэрэг.

200 жил өнгөрсөн хойно энэ хоёр гэр бүлийг Америкчууд судалжээ. Судалгааны үр дүн үнэхээр гайхалтай байлаа. Симсийн гэр бүлээс өнөөг хүртэл 109 хүн цаазаар авах ялаар шийтгүүлсэн, үр удмын гуравны нэг нь сэтгэцийн өвчтэй, мөн ихэнх нь хар тамхи архинд донтогч ба гэмт хэрэгтний замаар явсан байна. Харин Жонадоны гэр бүлээс ерөнхийлөгч 1, дээд сургуулийн захирал 3, өмгөөлөгч 149, шүүгч 48, сүмийн пастор 116, сайд 82, бизнесмен 75, зохион бүтээгч 25, эмч 68, багш 66 төрөн гарсан байна.

Тэгвэл яагаад нэг удмынхан ийм муу амьдарч, нөгөөх нь тун сайн болсон юм бол оо? Жонадоны үр удам нь жирийн хүмүүсээс илүү толгой сайтай төрсөн учраас уу? Мэргэжилтнүүд энэ асуултанд үгүй гэж хариулж байна. Судалгаанаас харвал эсрэгээрээ Симсийн гэр бүлийнхэн бүх талын чадвар өндөртэй байсан гэнэ. Тэгвэл энэ хоёр гэр бүлийг ялгаатай болгож байгаа зүйл нь юу вэ? тэр нь тэд нарын өвлөн авсан хөрөнгөнд байсан. Гэр бүлд дамжсан сэтгэл зүйн болон сүнслэг дотоод ухамсрын эд хөрөнгө тэднийг ялгаж өгсөн.

Жонадоны үр удам нь өвөг дээдсээсээ том “таваг” хөрөнгө болгон авсан. Тэр “таваг” нь өөрөө бий болдог зүйл бишээ. Эцэг эхээс л өвлөн авах боломжтой энэ “таваг” онцгойлон эцэг эхийн эвтэй найртай байдлыг дагаад том жижиг нь тогтоогддог гэнэ. Эхнэр нөхөр хоёрын хайр их байх тусам үр хүүхдийн сэтгэлийн доторх “таваг” томорч их хэмжээний хөрөнгө хийж болно гэсэн үг. Том тавагтай хүн нь хүмүүстэй харилцах харилцаан дээрээс олон зүйлийг сурч авч дотоод сэтгэл нь хүч чадвар ба мэргэн ухаан, эрүүл мэнд зэргийг гаргадаг. Эсрэгээр нь эхнэр нөхөр хоёр хэрэлдэж муудалцдаг гэр бүл нь үр хүүхэддээ жижигхэн таваг юмуу хагарч эмтэрсэн тавгийг эд хөрөнгө болгон өвлүүлдэг.

Энэ хоёр гэр бүлийг судалсан судалгааны үр дүнд олж нээсэн зүйл нь эхнэр нөхөр хоёр “итгэл, найдвар, хайр” гэсэн хүрээн дотор бие биеэ хир зэрэг хүндэлж амьдарч байгаагаас хүүхдүүдийн ирээдүйн амьдрал шалтгаалдаг гэдэг нь тогтоогджээ.
 ANIME, DOTA - гийн талаар миний бодол
  Одоо үед хүүхэд залуус, тэр бүү хэл томчууд хүртэл ANIME, DOTA гэх болж. Гэхдээ би муулах гээгүй харин ч дэмжиж байгаа. Монголчууд бид нэг зүйлээсээ амархан уйддаг хүмүүс ч гэлээ сонирхдог дэмждэг зүйлдээ тууштай байж, ажжиллаж дэлхийн түвшинд хүрхыг хэн "үгүй" гэхэв дээ. Дуртай зүйлээ зүгээр л хараад суух биш, зохион байгуулагч хүмүүстэй ярилцаж үйл ажиллагаа зоригтой зохион байгуулахад хэн ч дургүйцэхгүй. Жн : Хөлбөмбөгийн шилдэг тамирчин байдгаас , шилдэг фанат байхгүй шүү дээ.
  За харин манай ANIME - засварлаж бусаддаа түгээгч багууд Монголдоо олон биш ч гэлээ хэт тархай бутархай байдаг. Яг л blogger билэн шиг олуулаа. Яагаад бүгдээрэй нийлж нэгэн фортал эстэл social сайт болж болохгүй гэж тийм ээ. За за DOTA-г дараа ярина гэж амлая.                                                                                                               
                                                                                                               


У.Батсайханы тэмлэглэл