Tuesday, August 4, 2015

Android MCPE дээр хэрхэн map суулгах вэ?
   Хэрэглэх app - ууд
1. ES file manager 3
 Image result for es file manager
2. Minecraft Pocket edition

 Image result for mcpe
3. Google chrome
 Image result for google chrome
   Хэрхэн татаж суулгах вэ?
1. mcpehub.com --> maps
2. map - аа chrome ашиглан татаж авна
3. file manager --> downloads --> (copy map)
4. games --> mojang.com --> mcpeworlds --> (paste map)
5. map - аа zip - ээс нь гаргаад zip - ийг устгана.

Хэрхэн цаг хугацааны машинтай болох вэ?

 
Танд эхлээд өтний нүх, Адроны Аварга Хурдасгуур эсвэл асар хурдан пуужин хэрэгтэй/Гэрлээс илүү хурдан байх ёстой/.

Нэгэн эрдэмтэн өтний нүхний цаана суух өөрийнхөө өнгөрснийг харж сууна. Гэтэл одоо цагт байгаа эрдэмтэн өнгөрснөө буудвал яах вэ? Мэдээж хэрэг тэр аль эрт үхсэн гэсэн үг. Харин хэн буудсан байж таарах вэ?
Үнэндээ би цаг хугацаанд донтсон нэгэн. Хэрэвзээ надад цаг хугацааны машин байх аваас би Мерилин Монро ид мандан бадарч байх үед очном
Сайн байна уу, Намайг Стивен Хокинг гэдэг. Физикч, сансар судлаач, бас мөрөөдөгч. Хэдийгээр би хөдөлж, компьютерын тусламжтай ярьдаг ч гэсэн миний оюун бодол эрх чөлөөтэй. Орчлон ертөнцийн тухай ойлгож, агуу их асуултуудыг асууж чадна: жишээ нь “Цаг хугацаагаар аялах боломжтой юу? Бид ирээдүй рүү явах нүх, өнгөрсөнд очих цоорхой нээж чадах болов уу? Бид байгалийн хуулийг ашиглан цаг хугацааны эзэн нь болж чадах уу?” гэх мэт.

Нэгэн цагт цаг хугацаагаар аялна гэдэг шинжлэх ухааны гажуудал гэгддэг байлаа. Тийм ч учраас надаас ийм асуулт асуухад би галзуу солиотой хүн мэт харагдахгүйн тулд хариулахаас татгалздаг байсан юм. Харин өнөөдөр энэ бүхэн өөрчлөгджээ.

Үнэндээ би цаг хугацаанд донтсон нэгэн. Хэрэвзээ надад цаг хугацааны машин байх аваас би Мерилин Монро ид мандан бадарч байх үед очном, хэрэвзээ надад цаг хугацааны машин байх аваас Галилей өөрийн дуран авайг диваажин тийш чиглүүлж байх үед очном, Хэрэвзээ надад цаг хугацааны машин байх аваас би орчлонгийн төгсгөлд очиж бидний оршихуй хэрхэн төгсөхийг үзнэм.

Энэ бүхэн боломжтой эсэхийг мэдэхийн тулд бид физикчидтэй адил цаг хугацаа гэх ойлголтыг дөрөв дэх хэмжигдэхүүнд оруулан ойлгох хэрэгтэй болно. Гэхдээ энэ бүхэн сонсогдож байгаа шигээ хэцүү зүйл биш юм шүү.


Бага сургуулийн хүүхэд ч хүртэл бодит юмс гурван хэмжээст оршдог гэдгийг мэднэ. Бидний эргэн тойронд байгаа зүйлс өргөн, өндөр, урт гэсэн хэмжигдэхүүнээр хэмжигддэг.

Тэгвэл одоо өөр нэгэн уртын хэмжигдэхүүнийг судалж үзье. Энэ бол цаг хугацааны урт юм. Ерөнхийдөө хүн төрөлхтөн дунджаар 80 насалдаг бол хад чулуу хэдэн мянган жилийн настай. Харин манай нарны аймаг өчнөөн тэрбум жилийн настай аж.

Тэгэхээр сансар, огторгуйд байгаа бүхэн цаг хугацааны урттай болж таарна. Цаг хугацаагаар аялана гэдэг энэ дөрөв дэх хэмжигдэхүүн дундуур “алхахыг” хэлж байгаа юм.

Үүнийг арай энгийнээр ойлгохын тулд та өөрийгөө энгийн л хүмүүсийн адил машинаар явж байна гэж төсөөл. Чигээрээ явж байна гэдэг та нэг хэмжигдэхүүнд аялж байна гэсэн үг. Баруун эсвэл зүүн гар тийш эргэхэд та хоёр дахь хэмжигдэхүүнд шилжинэ. Харин эгц дээшээ эсвэл өндөр уул руу өгсвөл та бүх гурван хэмжигдэхүүнээр аялж байгаа хэрэг.

Гэтэл бид дэлхий дээр яаж цаг хугацаагаар аялах вэ? Хэрхэн дөрөв дэх хэмжигдэхүүнд шилжих замыг олох вэ?
Физикийн ухааныг насаараа судалсан эрдэмтэд хүртэл цаг хугацааг ямар нэгэн нүхээр төсөөлдөг
Бага зэрэг шинжлэх ухааны уран зөгнөл рүү өнгийцгөөе. Цаг хугацаагаар аялдаг уран сайхны кинонууд ихэвчлэн асар том, эрчим хүчээр ангаж цангасан машинуудыг харуулдаг. Тэр машин нь дөрөв дэх хэмжээст шилжих замыг нээх бөгөөд цаг хугацаан дунд нүх гаргадаг гэдгийг та санаж байгаа байх.

Түүнчлэн цаг хугацаагаар аялагч нь эрэлхэг зоригтой, хэн, хаана, юуг мэдэх ёстойг шийдчихсэн хачирхалтай нэгэн байдаг. Магадгүй энэ төсөөлөл бодит байдлаас хол зөрүүтэй байж болох ч, утгагүй ойлголт бас биш билээ.

Физикийн ухааныг насаараа судалсан эрдэмтэд хүртэл цаг хугацааг ямар нэгэн нүхээр төсөөлдөг. Гэхдээ арай өөр өнцгөөр. Түүнчлэн бид өнгөрсөн болон ирээдүй тийш зүглэх цаг хугацааны шилжүүлэгч байгалийн хуультай зохицох үгүйг гайхдаг. Гэхдээ бид үүнийгээ боломжтой гэж таамагладаг бөгөөд үүндээ нэр хайрласан юм. “ӨТНИЙ НҮХ”

Үнэндээ өтний нүх бидний эргэн тойронд оршиж байна. Гэхдээ тэднийг олж харахад дэндүү бяцхан аж.  Тэд орчлонгийн өнцөг буланд, цаг хугацааны мөчлөг бүрд оршин байгаа. Магадгүй та бага зэрэг ойлголттой болсон байх. Гэхдээ надтай хамт байгаарай.
Өтний нүх гэдэг бол онолын улбаатай ямар нэг нүх эсвэл товчилбор юм. Альберт Эйнштейний харьцангуйн онолын ачаар бид огторгуй, цаг хугацаанд нэг холбогч байдаг гэх ойлголттой болсон. Дээр байгаа зургаас та эсрэг эрчим хүч орон зай, цаг хугацааг нүхний амсар руу татаж, нөгөө орчлонд аваачих холбоос үүсгэснийг харж болно. Гэхдээ үүнийг хэн ч нүдээр үзээгүй учраас ердөө таамаг төдий зүйл. Харин кино урлаг энэ төсөөллийг ашиглан хэд хэдэн уран бүтээл гаргажээ. Жишээ нь 1994 онд дэлгэцнээ гарсан ‘Stargate’, 1981 оны ‘Time Bandits’, 2014 оны ‘Interstellar’/орч/

Үнэндээ орчлонд тэгш, хавтгай, өө сэвгүй гадаргуу бүхий нэгээхэн ч юмс үгүй. Хэрвээ та аливаа биетийг тун ойроос харах аваас ямар нэгэн нүх, нугалаа байгааг харна. Бөмбөг хүртэл гаднаа ямар нэгэн бяцхан нүх, нугалаа, хоосон орон зайтай. Цаг хугацаа ч мөн адил.

Ингэхээр анхны гурван хэмжээсийг тайлбарлахад илүү хялбар боллоо. Түүнчлэн дөрөв дэх хэмжээс ч мөн ялгаагүй.

Тэгэхээр цаг хугацаанд аливаа нугалаа, хоосон орон зай гээд олон зүйлс байх нь. Хамгийн жижиг биетээс ч бяцхан молекулын төвшинд үүнээс жижиг атомын төвшинд, бидний нэрлэдгээр квант хөөс гэх орон зайд бид очих юм. Яг энд өтний нүх буй. Бяцхан нүх, товчилборууд энэ бяцхан орон зайд үүсэж, устаж, дахин төрж гэх мэтээр квант ертөнцдөө оршин байна.

Харин тэд үнэхээр хоёр ондоо цаг хугацаа, орон зайг холбогч аж. Хамгийн харамсалтай нь эдгээр бодит амьдралд оршин байгаа цаг хугацааны нүх сантиметрийг хэдэн сая, тэрбум хуваагдсантай тэнцүү хэмжээтэй. Тиймээс дундуур нь хүн багтаж орно гэдэг бидний толгойд багтахгүй зүйл.

Гэхдээ зарим эрдэмтэд үүнийг боломжтой гэж үздэг. Тэд аль нэг өтний нүхийг барьж аваад түүнийгээ хэдэн сая дахин томруулна гэж төсөөлдөг. Ингээд тэр нүхээр нь хүн байтугай сансрын хөлөг ч багтах хэмжээтэй болох юм.

Эсвэл хангалттай эрчим хүч, дэвшилтэт технологийн тусламжтай бид өөрсдөө сансарт өтний нүх барьж болох. Гэхдээ би үүнийг болно гээгүй, болох юм гэж байгааг санаарай. Учир нь ингэхийн тулд бидэнд дэндүү, бүр дэндүү хүчирхэг, дэвшилтэт, агуу, гайхалтай, сүрдмээр технологи хэрэгтэй.
Адроны Аварга Хурдасгуур

Нэг хаалга нь Дэлхийн дэргэд, нөгөө хаалга нь аль нэг ойр орших гаригийн хажууд. Онолын үүднээс цаг хугацааны нүх эсвэл өтний нүх биднийг тэс өөр хэмжээст аваачиж чадна. Хэрвээ эхлэл, төгсгөл хоёр нь нэгэн газарт байх аваас энэ нүх биднийг цаг хугацаагаар тусгаарлах юм.

Магадгүй дэлхийгээс хөөрсөн сансрын хөлөг тэр нүхээр ороод буцаад гарч ирэхдээ яг л нэг газраа байж болох. Гэхдээ цаг хугацааны хувьд өөр хэмжигдэхүүнд байх юм. Магадгүй үлэг гүрвэлүүд тэрхүү хөлөг газарт буухыг харах ч юм билүү.

Түүхэнд бичигдэн үлдсэнээр хамгийн хурдан хүн сууж явдаг хөлөг болох Аполло 10 цагт 25000/40000км/ бээр хурдалжээ. Харин бид цаг хугацаагаар аялахын тулд үүнээс 2000 дахин хурдан байх хэрэгтэй...

Ямар нэг нисдэг шавж тан руу дайрвал зугтаж болохгүй, аль болох тайван бай

Зуны улиралд иргэд төрөл бүрийн шавжинд хатгуулан, гар хөл нь хавдах, халуурах шинж тэмдэг илэрдэг. Гэвч иргэд ямар шавж аюултай болон тэдгээрээс хэрхэн хамгаалахаа мэддэггүй. Иймд Зоонозын өвчин судлалын үндэсний төв дараах зөвлөгөөг өглөө.
Шавжийн анги нь үе хөлтний хүрээний хамгийн том анги бөгөөд сая гаруй зүйлийн амьтад бүртгэгдсэнээс манай оронд 13000 зүйлийн шавж бүртгэгдсэн байна.  Та дээрх үе хөлтөн, шавжаас гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалаарай.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс өгч байгаа зөвлөмж:
Зуны улиралд хүмүүс зөгий, хэдгэнэ, могойд хатгуулах нь элбэг. Шавжинд хатгуулсан дороо өвдөж улайн хавддаг. Зөгийд цөөн хатгуулсан бол хордлого үүсгэхгүй. Харин зөгийн дайралтад өртөж, маш олон тооны гүвдрүү, хавдар үүссэн бол амь насанд аюултай. Харшилтай хүн зөгий, шумуултай газар явахдаа харшлын эсрэг эмээ биедээ байнга авч явах хэрэгтэй. Зөгийд хатгуулсан тохиолдолд хатгуур нь арьсанд үлддэг юи шүү.
Авах арга хэмжээ:
  • Арьсанд үлдсэн зөгийн хошууг болгоомжтой шахаж гаргах
  • Шархыг иод, спиртээр арчих
  • Өвчин намдаах, тайвшруулах эм өгөх
  • Арьс бамбайж хавдах, хоолой сөөнгөтөх, хамар битүүрэх зэрэг харшлын шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандах
1. Цонх болон хаалгандаа ялаа, шумуулын тор татах
2. Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалж нөөцлөхдөө битүү сав таглаатай зүйлд хийх, хүнсний үлдэгдлийг ил задгай хаяхгүй байх
3.Шавж зайлуулах, дайжуулах бүтээгдэхүүн (тос, шүршигч, эмульс) хэрэглэж занших
5. Хэрэв ямар нэг нисдэг шавж тан руу дайрвал зугтаж болохгүй, аль болох тайван байх
6. Шавжийг өөртөө татахаар хурц үнэртэй зүйлс аль болох бага хэрэглэх (гоо сайхны бүтээгдэхүүн)
8. Шавж ихээр тохиолдох газруудад биеийн ил хэсгийг далдалсан хувцас өмсөх

Samsung S6, S6 edge-ийн тухай 




Samsung компанийн хоёр шинэ бүтээгдэхүүн ирэх дөрөвдүгээр сард худалдаанд гарахаар болсон. Өнгө загварын хувьд өмнөх ямар ч загвараасаа хол илүү болсон эдгээр утаснууд бага зэрэг iPhone-той төстэй болсон хэдий ч хажуу тал руугаа нумарсан дэлгэц нь бусдаас ялгаж байна. Тэгвэл утасны тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг гэрэл зургийн хамт хүлээн авна уу.
Galaxy S6 дөрвөн өнгөний сонголттой: Хар, цагаан, цэнхэр, алтлаг.
Galaxy S6 Edge загвар цэнхэр биш харин маргад ногоон өнгөтэй байх аж.
Компани тусгай будаг ашиглан илүү гялалзсан болгожээ.
S6, S6 Edge загварууд гадна талдаа зөвхөн шил болон металл учир тун тансаг болжээ.
S6 Edge загварын нумарсан дэлгэц нь бичлэг үзэхэд илүү тохиромжтой гэж компани мэдэгдэв.
Программ хангамжид нэг өөрчлөлт гарсан нь S6 Edge загвар зурагт харагдаж байгаачлан таны хамгийн их ярьдаг хүмүүсийг өнгөөр ялган харуулна.
Ингэснээр тэр хүн залгаж, зурвас илгээсэн үед өнгөөрөө ялгагдах аж. Түүнчлэн та үүнийг хүссэнээрээ тохируулж болох юм.
Энэ зурагт дэлгэцийн хажуу тал нил ягаан өнгөөр гэрэлтэж байна. Тиймээс та заавал утасныхаа дэлгэцийг дээш нь харуулахгүйгээр хэн залгаж байгааг хараад мэднэ.
Хурууны хээ мэдрэх систем нь харьцангуй сайжирч iPhone-той адил хуруугаа дээр нь байрлуулах төдийд утас ажилладаг болжээ.
Утасгүй цэнэглэх систем эдгээр бүтээгдэхүүний хамгийн их таалагдаж байгаа зүйл. Юу гэхээр компани зах зээл дээр худалдаанд гарчихсан байгаа ямар ч утасгүй цэнэглэгч S6, S6 edge утаснуудыг цэнэглэнэ гэжээ. Тийм ч учраас батарэйг нь салгах аргагүй, карт уншигчгүй болсон байна.
Цаг хугацаатай уралдаж байгаа энэ зуунд технологийн гол асуудал нь цэнэг байдаг. Тэгвэл эдгээр утаснуудыг 50%-ийн цэнэгтэй болгохын тулд хагас цаг цэнэглэхэд хангалттай.
Home button дээрээ хоёр удаа товшиход камер ажиллана. Камер ажиллаж эхлэх хурд 0,6 секунд.
Өндөр нягтралтай, өрц өргөнтэй, бага гэрэлтэй нөхцөлд сайн зураг авч чадах камер нь “Object Tracking Auto Focus” гэх системийн ачаар хөдөлгөөнт биетийг фокус алдахгүй авна.
Samsung Pay гэх систем шинэ утаснуудад суурилсан бөгөөд энгийн карт уншигчаас эхлээд iPhone-той адил NFC дэмждэг төхөөрөмжүүдтэй хослон ажиллана.
Түүнчлэн эдгээр утаснууд цаанаасаа Microsoft аппликейшнтай болжээ.
Өмнөх загваруудтай харьцуулахад шинэ утаснуудын тохиргооны цэс нь илүү энгийн, ойлгомжтой болсон.
“Ухаалаг менежер” гэх аппликейшнийг Samsung өөрсдөө суулгаж худалдаанд гаргах бөгөөд үүний ачаар утасны батарэй бага зарцуулагдаж, хаа хамаагүй аппликейшн суугаад байхгүй.

Saturday, July 18, 2015


Дэлхийн хамгийн ер бусын 20 хүн

Зарим  хүмүүс бусдаас өөр чадвартай байх бөгөөд тэдний ер бусын үйлдлүүд нь орчин үеийн анагаах ухааны болон шинжлэх ухааныг ч мухардалд оруулдаг билээ. Ингээд ид шидийн гэмээр авъяас билэгтэй гайхамшигт хүмүүсийн талаар түүвэрлэн хүргэж байна.

Дэлхийн хамгийн ер бусын 20 хүн


1. Жасприт Сингх Калра
Жасприт Сингх Калра бол төрөлх эх орондоо “резинэн жаал” хэмээн алдаршсан нэгэн. Түүний бие толгойгоо бараг 180 градус эргүүлэхээр уян хатан юм байна. Гэхдээ энэ бол түүний биеэрээ үзүүлж чадах олон гайхалтай чадваруудын нэг нь л ажээ.






2. Франциско Доминго Жоакима
Самбизанга хотын оршин суугч Франциско Доминго Жоакима хэмээх залуухан эр нүүрнийхээ булчинг ашиглан хүмүүсийг шоконд оруулам зүйл хийдэг. Гиннесийн дээд амжилтын номонд түүнийг "дэлхийн хамгийн том амтай хүн"  хэмээн бүртгэжээ. Жирийн хүмүүсийн үмх хоолоо л багтааж чадах тэрхүү аманд Доминго, кока-колагийн лааз гэх мэтийг өлхөн хийчихнэ. Түүний амны хэмжээ барагцаагаар 16,99 см ажээ. Эмч нарын хэлснээр түүниы ер бусын чадвар нь төрөлхийн бат бөх гавлын ясанд оршиж байгаа гэнэ. Тиймдээ ч түүнийг Дөшин-хүн хэмээн нэрлэсэн биз ээ.




3. Чан Руифанг
Хятадын 101 настай иргэн Чан Руифангийн духан дээр хэдэн жилийн өмнөөс юунаас ч болсон юм бүү мэд ургацаг ургах болжээ. Өвчин зовиур гэх юм байхгүй ч, тэр ургацаг нь чөтгөрийн эврийг санагдуулам ажээ. Гэтэл байгаль эх хөөрхий эмгэнээр тохуурхсан мэт духных нь нөгөө талд өөр нэг эвэр цухуйж эхэлсэн нь хүмүүсийг бүр ч гайхашруулаад байгаа гэнэ.



4. Жино Мартино
Жино Мартино Америкийн мэргэжлийн тулаанч, жүжигчин бөгөөд төмөр саваа, бетонон блок, бейсболын цохиур гэх мэт төрөл бүрийн хатуу эд зүйлсийг толгойгоороо нугалж, хугалж чаддаг авъяастай гэнэ. Тэр ч бүү хэл түүний гавлын яс таван метрийн өндрөөс унасан боулингийн бөмбөгийг ч тэсээд гарахаар бөх юм байна.



5. Тим Кридланд

Тим Кридландын тайзны нэр нь “Тамлалын хаан Замора” юм. Тэрээр 10 жилийн турш өвчин тэсвэрлэх онцгой чадварынхаа хүчээр гайхагдаж, хүмүүсийг алмайруулжээ. Тэр гал, чинжаал залгиж, сэлмээр биеэ нэвт сүлбэж, хадаасан дээр хэвтэх зэрэг маш олон харахад ч нүд хальтрам үзүүлбэрүүдийг гүйцэтгэж, алдартай болсон байна.



6. Вим Хоф
Голланд эр Вим Хоф хүйтнийг тэсвэрлэх чадвартай. Зүгээр ч нэг цаг агаарын хасах хэм биш бүр тэсгим хүйтнийг шүү. Тэр цасан дээгүүр хөл нүцгэн марафон гүйж, хүйтэн усанд биеэ сойж, мөстэй зайрмагтсан усанд нэг цаг, 52 минут тэсч дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна. Түүнээс гадна Вим Хималайн ноён оргил Килиманжаро ууланд богино өмднөөс өөр зүйлгүй гарснаараа “Мөсөн хүн” хэмээх хочийг авчээ. Хүйтнийг огт мэдэрдэггүй чадвараа тэрээр бясалгалын хүчээр олж авсан хэмээн ярьдаг бөгөөд судлаачид Вимийг үнэхээр өөрийн вегататив мэдрэлийн болон дархлалын тогтолцоогоо ухамсрын хүчээр хянаж чаддаг болохыг тогтоосон байна.




7. Яков Циперович

Жирийн цахилгаанчин Яков Циперович бодит амьдрал дээрх биоробот болон хувирчээ. Анхны эхнэр нь түүнийг үхлийн хор өгч “нойрсуулахыг” оролдсон ч тэрээр азаар амьд гарсан байна. Ийнхүү бараг үхээд сэхсэнийхээ дараа Яков огт өөрөөр мэдрэгдэх болсон биеэ удирдаж сурах хэрэгтэй болсон гэдэг. Яковыг орон дээр хэвтэх гэхэд ямар нэгэн хүч түүнийг өргөж, хэвтээ байрлалд оруулахгүй болгож байв. Яг л “Дондогмаа” хүүхэлдэйн тэнцвэрийн механизм шиг. Тэр жирийн хүн шиг л ядарч, унтахыг хүссэн ч гэнэт толгой дотор чичирхийлж буй мэт чимээ гарч, гараараа нидэрч дуугарч байгаа мэт ая сонсогдон унтуулдаггүй болсон байна. Одоо тэрээр Минск хотод аж төрж байгаа бөгөөд 33 жилийн турш унтаагүй тэрбээр хэдийн 54 нас хүрсэн ч 35 хүрээгүй хүн шиг харагддаг байна.



8. Чан Ван Хэй
Вьетнамын иргэн Чан Ван Хэй 6,8 метр урт үстэй юм байна. Гэвч харамсалтай нь тэр хэзээ ч үүнийгээ Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлээгүй гэнэ. Өдгөө 79 настай Хэй, Өмнөд Вьетнамын Киен Жианг хотод амьдардаг бөгөөд эмчилгээний ургамалтай холбоотой ажил хийдэг байжээ. Тэр маш энгийн боловч сонирхолтой шалтгааны улмаас 25 настайгаасаа үсээ ургуулж эхэлсэн гэнэ. Тодруулбал тэрээр үсээ засуулах үедээ маш их өвдөлтийг мэдэрдэг болсноос үүдэлтэй ажээ. Тэр энэ хачирхалтай байдлынхаа талаар эмчид хандаж, үзүүлсэнгүй, зүгээр л үсээ засуулахаа больж,  сүлжсээр бүдүүн олс мэт харагдах болжээ.



9. Садху Амар Бхарати

Садхугийн гар ингэж хатаж, хатингаршсан байдалтайгаар хэдийн 40 гаруй жилийн нүүрийг үзжээ. 1973 оноос хойш тэр энэ гараа огт ашиглаагүй гэнэ. Тэр хатингаршиж хатсан гараа толгой дээрээ яг л Шива бурханы өмнө мөргөн залбирч байгаа байдалтайгаар өргөсөн байдаг ажээ. Садху 1970 он хүртэл жирийн л хүн шиг аж төрж байв. Тэр ажилтай, эхнэр, гэр бүлтэй, гурван хүүхэдтэй байлаа.

Мөн Энэтхэгийн амьдралын түвшнээр дундаж амьжиргаатай гэр бүлийн тоонд багтаж, хоёр идэхгүй ч хоосон хонохгүй амьдардаг байв. Гэтэл нэг л өдөр тэр өөрийгөө гэр бүлдээ ч, өөртөө ч биш зөвхөн бурханд харъяалагддаг болохыг ойлгожээ. Ингээд тэр Энэтхэгээр хэрэн хэсч, хэдэн жил даяанчилсаны дараа баруун гараа өргөн 40 жилийн турш буулгахгүй байхаар шийдсэн байна.

Энэ үйлдлээ тэрээр үйлдсэн нүглээ хүлээн зөвшөөрч, дахин нүгэл үйлдэхээс татгалзсаны тэмдэг болгосон хэмээн хүмүүс ярьцгаадаг ч зарим нэг нь түүнийг дэлхий дээр болж буй дайн тулааныг эсэргүүцэн гараа өргөсөн хэмээн ярьдаг ажээ. Ийнхүү Садху Амар Бхарати 40 жилийн турш баруун гараа өргөж, ашиглаагүйгээс болж хатаж, хатингаршин үхэжсэн байна.




10. Мехмет Озюрек
Туркын Мехмет Озюрекын хамарыг Италийн “Lo Show dei Record” шоу нэвтрүүлгийн үеэр хэмжиж үзэхэд духнаас хамрын үзүүр хүртэл 8,8 см байсан тул 2010 онд Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэжээ. Мехметийг хамрын арьсны элементүүдийн ургалтаар илэрдэг арьсны ховор өвчин буюу ринофимтэй хэмээн эмч нар үзсэн байна. Тиймээс хэзээ нэгэн цагт тэрээр өөрийнхөө тогтоосон энэхүү дээд амжилтыг өөрөө эвдэх магадлал хамгийн өндөртэй нэгэн болж байна.



11. Масутацу Ояма
Каратегийн домогт мастер, кёкушинка стилийн каратэг үндэслэгч, 10 дантай Масутацу Ояма нь тулааны урлагийн хамгийн алдартай төлөөлөгчдийн нэг байсан юм. Ояма япон дайчдын “нэг цохилт- нэг үхэл“ зарчмыг баримтлан тулалддаг байв. Өрсөлдөгч нь түүний цохилтыг хааж чадсан ч, хаалт хангалттай сайн болж мастерийн цохилтыг тэсч гардаггүй байжээ.

Ояма 17 давхар хавтан, 3–4 тоосгийг гараараа ганцхан цохиод л хугалдаг байв. Харин бухтай тулааныг 50 удаа явуулж, гурван бухыг нүцгэн гараараа алж, 49 бухын эврийг мөн л гараараа хугалж байжээ. Тэр бар болон арслангуудтай тулалдахыг хүсч байсан ч амьтадтай ингэж харгис хэрцгий хандахыг түүнд зөвшөөрөөгүй байна. Хожим тэрээр өөрийн эрдэм чадлыг хөгжүүлэхийн тулд амьтдад тэгж хандах хэрэггүй байсан талаар дурсчээ.



12. Мишель Лотито
Франц эр Мишель Лотитог төрөлх эх оронд нь “Monsieur Mangetout” буюу “Бүхнийг иддэг ноёнтон” гэж зүгээр ч нэг нэрлээгүй юм. 1959 - 1997 онуудад тэрээр барагцаалбал 9 тонн орчим металл эд зүйл, тэр дундаа онгоц, 7 зурагт, 18 унадаг дугуй, 15 дэлгүүрийн тэргэнцэр, авс болон Эйфелевийн цамхагийн хэсэг зэргийг иджээ. Лотитогийн ийм цочирдом чадвартай болсоны шалтгаан юунд байна вэ?

Шинжлэх ухаан болон анагаах ухааны ойлголтод “пикацизм” хэмээн нэрлэгдсэн энэ ховор хоолны дуршил нь идэж болохгүй сонин зүйлсэд татагдснаар илэрдэг байна. Мэдээж үүнд түүний төмрийг жижиглэж хэсэгчлээд ургамлын тосонд дүрж залгиад араас нь ус уух үед шингээж чадах бүдүүн гэдэсний салст бүрхэвч маш чухал юм. Мишель Лотито идсэн төмөрнөөс болж биш хорвоогийн жам ёсоор хальжээ.



13. Кэрол Энн Ягер

Кэрол Энн Ягер бол дэлхийн хамгийн хүнд жинтэй эмэгтэй ажээ. Ягер хамгийн ихдээ 1600 фунт буюу 727 кг жинд хүрч байсан гэх бөгөөд энэ нь баримтаар нотлогдоогүй юм. Харин албан ёсны эх сурвалжаар тэр 170 см өндөртэй, 544 кг життэй хэмээн бүртгэгдсэн байдаг байна. Кэрол хүүхэд байхаасаа л их ховдог нэгэн байсан бөгөөд өөрийнх нь баталснаар аав ээжийнх нь хамгийн дотны найз нь түүнийг хүчирхийлснээс болж их иддэг болсон гэнэ.

Түүний булчин ийм их хэмжээний ачааллыг даахгүй учраас бүсгүй бие даан хөдөлж чадахгүй болсон байна. Хамгийн сонирхолтой нь Кэрол Ягер мэс заслын бус аргаар буюу өөрөөрөө хамгийн их жин хаяж чадсан анхны эмэгтэй юм. Тодруулбал тэр гурван сарын дотор мэс заслын бус аргаар буюу хөдөлгөөн, хоолоор 236 кг жин хасч чаджээ.



14. Жилл Прайс
Калифорни мужид амьдардаг, 42 настай Жилл Прайс гэгч эмэгтэй амьдралдаа болсон бүх үйл явдлыг он сар, цаг хугацааны зөрүүгүйгээр санадаг нэгэн. Энэ чадвар нь түүнийг 12 настай байхад нь илэрчээ. Тэр тухайн үед зурагтаар гарч байсан нэвтрүүлэг, дэлхий дээр болсон үйл явдал зэрэг бүхий л нарийн ширийн зүйлсийг санадаг гэнэ.

Үүнийг мэдэхийн тулд зүгээр л он сарыг нэрлэхэд л хангалттай бөгөөд тэр танд долоо хоногийн хэд дэх өдөр байсан, тэр өдөр юу болсон талаар төвөггүйхэн хэлж өгч чадах ажээ. Хүмүүс түүний байгалиас  заяасан энэ авъяас билэгт атаархдаг ч ийм супер ой тогтоолт тийм ч таатай зүйл биш юм. Учир нь та амьдралдаа тохиолдсон хүндхэн өдрүүдийг дахин дахин, алган дээр тавьсан мэт тод санах болно шүү дээ. Түүнээс гадна хүн бүрт л санан дурсахыг хүсдэггүй дурсамж гэж байдаг.



15. Алекс Ленкей
Английн иргэн Алекс Ленкей 16 настайгаасаа өөрийгөө ховсдож байгаа нэгэн. Тэрээр уламжлалт мэдээ алдуулах аргаас татгалзаж, үений хагалгаанд орох үедээ өөрийгөө ховсдож байжээ. Хагалгааны 83 минутын турш ховсд орогчийн бугуйг мэс заслын аргаар нээн самрын хэмжээтэй ургасан ясыг авч хайсан төдийгүй өвчтөний шөрмөсийг өөрчилсөн байна.

Түүний ярьснаар хагалгаа хийгдэх явцад тэрээр эмч нарын ярьсан бүгдийг, тэр бүү хэл яс хөрөөдөхийг сонсч байсан боловч өвчин огт мэдрээгүй гэнэ. Тэр өмнө нь мөн өөрийгөө ховсд оруулж ивэрхийгээ авахуулсан төдийгүй хугарсан гартай төрсөн хүүгээ ховсдон өвдөлтийг нь бууруулж байжээ.



16. Йосиро Накамацу

Солиотой эрдэмтэн, түүхэнд бичигдсэн таван агуу зохион бүтээгчдийн нэг, 85 настай энэ эрийг Япон Томас Алва Эдисон хэмээн нэрлэдэг. Түүнийг Америкийн “IBM” компаниас 20 жилээр түрүүлж флоппи-дискийг зохион бүтээсэн гэх бөгөөд бүтээлийнхээ тоогоор дээд амжилт тогтоож, 3.3 мянга хүргэсэн билээ. Энэ гаж сэтгэлгээтэй япон эрдэмтэн бүтээлээ туурвих явцдаа их гүн ухаанч байдлаар ханддаг байна.

Тодруулбал шинэ бүтээл бүрийнхээ төрөх явцыг тэрээр таван үе шаттай: Нэгд, сэтгэлийн хүч. Чухам үүний ачаар хүн зохион бүтээгчийн хэцүү замналаар замнадаг гэнэ. Хоёрдугаар шат, эрүүл бие. Дараа нь хичээл зүтгэл, суралцах чадвар. Түүнчлэн доктор Накамацийн баталж буйгаар жинхэнэ зохион бүтээгч хүн бол техникийн болон нийгмийн шинжлэх ухааныг хослуулдаг байх хэрэгтэй ажээ. Эцэст нь туршилт хийх чадвар болон мэдээж авъяас ордог юм байна.



17. Жонатан Ли Ричес

Америкийн Кентукки мужийн Холбооны хорих ангид хоригдож байгаа Жонатан Ли Ричес цахилгаан холбооны хэрэгсэл ашиглан луйвар хийсэн хэргээр буруутгагдан шийтгэгджээ. Түүгээр ч барахгүй тэрбээр нэг хүн төрөл бүрийн үндэслэлээр Америкийн дүүргүүдийн шүүхэд зарга үүсгэсэн тоогоор дээд амжилт тогтоосон юм.

2006 оны эхээр Жонатан эхний мэдэгдлээ шүүхэд гаргаж байсан бол дараагийн долоон жилийн хугацаанд нийт 2.5 мянга гаруй зарга үүсгэсэн байдаг байна. Ийнхүү иргэний идэвхитэй байр суурийнхаа ачаар тэр Гиннесийн номонд бичигдсэн боловч өөртөө дэндүү итгэлтэй Жонатан уг номыг ч шүүхэд өгчээ. Харин 2012 онд тэрээр рэпер Канье Уэст, түүний эхнэр Ким Кардашьян нарыг алан хядлагын хэргээр буруутган шинэ зарга үүсгэж байсан юм.



18. Масанобу Сато
Тасралтгүйгээр 9 цаг 58 минутын турш гар хангалга хийсэн дэлхийн дээд амжилтыг япон эр Масанобу Сато тогтоожээ. Энэ эр энэхүү өвөрмөц чадвараа жил бүр Сан-Франциско хотод зохион байгуулагддаг “Masturbate-A-Thon” тэмцээний үеэр харуулдаг байна. Сатогийн найз охин түүний энэ сонирхолд маш тайван ханддаг төдийгүй амжилт гаргах хүсэл тэмүүлэлд нь дэмжлэг үзүүлдэг гэнэ. Дээд амжилтын эзний өглөө бүр хэдэн цаг үргэлжлэх гар хангалагын сургуулилтаар эхэлдэг байна. Түүний амжилтын нууц байнгын дасгал сургуулилт хэмээн тэрээр ярьжээ. Тэр гар хангалгад яг л нэг төрлийн жинхэнэ спорт шиг ханддаг гэнэ.



19. Аму Хажи
Гиннесийн дээд амжилтын номонд өдгөө 80 настай Ираны иргэн Аму Хажи, 60 жил усанд ороогүй амжилтаараа багтаж чадсан юм. Тэрээр энэ бүх он жилүүдэд нэг ч удаа шүршүүр эсвэл ваннд ороогүй бөгөөд ер нь бол ус руу огт ойртоогүй байна. Хаж Ираны зүүн хэсэгт орших Фарс мужийн Дежах тосгоны ойролцоо газар дор үүр ухан аж төрдөг юм байна. Гэхдээ өвөл нүхэнд тэсэхийн аргагүй хүйтэн болох тул нутгийн оршин суугчдын хөгшин эрд зориулан барьсан тоосгон байранд ордог байна. Тэрээр залуудаа усанд орохоо болихоор шийдсэн бөгөөд энэ нь түүний сэтгэлийн гүн шарх, гүн хямралаас үүдсэн гэнэ. Одоо тэр уснаас айдаг төдийгүй гараа угаах төдийд л өвчин тусч үхнэ хэмээн итгэх болсон ажээ.



20. Жейк Шелленсчлягер
Балтиморын дунд сургуулийн сурагч хүү, 14 настай Жейк Шелленсчлягер үе тэнгийн наймдугаар ангийнхан дундаасаа огт ялгардаггүй нэгэн байв. Гэвч нэгэн удаа, хүү биеийн тамир орж байх үед жинхэнэ тамирчны шинж чанарыг харуулсан байна. Ийнхүү хүү хоёр жил гаруйн турш хүндийг өргөлт буюу пауэрлифтингээр мэргэжлийн түвшинд хичээллэсээр иржээ. Одоо Жеймс өөрийн биеийн жингээс 2,5 дахин хүнд жинтэй туухайг өргөж байна.

Пауэрлифтингийн спортын олон олон шүтэн бишрэгчид өсвөр насны хүүгийн энэ чадварыг хараад зүгээр л шоконд ордог бөгөөд спортын энэ хүнд хэцүү төрөлд амжилт гаргахын тулд тэрбээр өдөр бүр хэдэн цагийг спорт зааланд штанг шахаж, сунгалт хийж өнгөрөөдөг гэнэ. Мөн тэрбээр хувийн болон дэлхийн дээд амжилтыг 136 кг буюу 300 фунт штанг шахснаараа тогтоосон байна. Түүний нас болон жингийн ангилалд ийм амжилт үзүүлнэ гэдэг бол итгэмээргүй үзүүлэлт юм.


caak.mn-ээс хусав.

Saturday, February 14, 2015



Дэлхий дээрх ихэнхи компьютерийг жирийн болон оффис хэрэглээнд хэрэглэхдээ хүмүүс Microsoft Компанийн Xp, Vista, Windows 7-г хэрэглэдэг билээ. Тэгвэл саяхан туршилтын хувилбараа гаргасан Win 8-ын тухай та бүхэндээ товчхон танилцуулахаар бэлтгэлээ.

Дэлхий дээр компьютерийг орлож чадахуйц нэгэн бүтээгдэхүүн бол таблетүүд гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Таблетүүд улам сайжирж хүчин чадал нь компьютертэй улам л ойртсоор байна. Нано технологийн хэрэглээг ашиглан 1-бит мэдээллийг хэдэн сая молекулд хадгалдаг байсан бол нано технологийн ачаар 12 ширхэг мөнгөний молекулд хадгалах боломжтой болсноор хард дискний шинэ эрин үе эхэлж байна гэж хэлж болох юм. Энгийн жижигхэн тооцоо хийгээд үзвэл 1 саяд 1-бит хадгалдаг байсан гэж үзээд 12 тоо хуваахад 83333 гарч байгаа юм. Энэ нь таны хард яг одоогийхоо физик хэмжээтэйрээ байх бөгөөд дата хадгалах хэмжээ нь 83 мянга дахин ихсэнэ эсвэл таны хард 83 мянга дахин жижигрэнэ гэсэн үг юм.

Эргээд tablet-руугаа оръё. Тэгэхээр Windows-ыхон маань энэ орон зайг маш оновчтойгээр мэдрэн ажиллаж Windows 8 үйлдлийн системээ таблет-д хэрэглэхээр болгогдож гаргасан билээ. Миний хувьд одоохондоо давхар Boot хийн Windows 8 туршиж байгаа бөгөөд шив шинэхэн copy theme болон фолдер screen-үүд нэмэгдсэнээс гадна Log On screen их гоё болсон. Мөн idle байх үедээ зурганыхаа доор зүүн буланд цаг он сар гардаг болсон бөгөөд маузаараа даран дээш чирснээр зураг дээшээ орж нуугдан Log On screen Гарж ирдэг болсон.
Harry Potter Magical Wand